8o
Улаанбаатар хот
mobile menu

“ДЮЦ” компанийн H.Aerocity маркийн автобусны жолооч У зорчигчийг унагаж гэмтээжээ

2016-01-27 12:31:00

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр буюу Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Геологийн төв лабораторийн зүүн талын автомашины зам дээр “ДЮЦ” компанийн H.Aerocity маркийн автобусны жолооч У нь тус автобусны зорчигч 15 настай эмэгтэй С-г унагаж гэмтээжээ. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн газарт шалгаж эхэлжээ. Гэмтсэн охин ГССҮТ-д очиж эмчилгээ хийлгэсэн байна. Хүлээн авсан эмч нарын хэлж буйгаар хохирогч охин зөөлөн эдийн зулгаралттай, одоогоор ясны хугарал болон тархины ямар нэг гэмтэл ажиглагдаагүй гэсэн байна. Жолооч У цагдаагийн мэдүүлэгтээ, охиныг орж ирж байгааг хараагүй. Анзааргагүй байдлаас ийм зүйл боллоо" гэсэн байна. Өмнө нь тус компанийн "Daewoo Bs-106" маркийн автобусны жолооч Б зорчигчоо унаган гэмтээж байсан билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Hairan saihan ezemshsen mergejil, medleg!!! Suudliin tuloo, mungo, ger buliin erh ashgiinhaa tuloo zavaarsan heruultei uls turd hutgaldah gej dee, chaavaas zaluu hun baij uuriin huch chadlaar ajillah chadvar baigaagui l baij taarah ni dee!!! Odoo Ih hural
2016/01/27 103.17.108.42