Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр болж, сар шинийн баярын амралтын гурван өдөр нийтийн тээвэр буюу том оврын автобусаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх зохицуулалт хийсэн байна. Баяр ёслолын өдрүүдэд Улаанбаатар хотын замын ачаалал их нэмэгддэг. Тэр дундаа сар шинийн баярын өдрүүдэд Улаанбаатар хотын төвөөс зах руугаа чиглэсэн хөдөлгөөн ихэсдэг бөгөөд замын түгжрэл ХОТЫН ЗАХАД ихэсдэг. Хэрэв баяр ёслолын үеэр нийтийн тээвэр илүү шуурхай, соёлтой байснаар замын хөдөлгөөний ачаалал багасна гэж нийсэлийн удирдлагууд үзсэн учраас сар шинийн баяраар нийтийн тээврийн автобусыг ҮНЭГҮЙ үйлчүүлэхээр боллоо.