8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанбаатар өдөртөө 14-16 хэм хүйтэн байна ө

2018-02-08 08:21:08

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Увс нуур болон Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 31-36 хэм,  бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө Увс нуур нууруудын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 27-32 хэм, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор 22-27 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.


ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 22-27 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хэнтэйн уулсаар, өдөртөө зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орж, салхи баруунаас хойш эргэж секундэд 9-11 метр, зарим үед секундэд 14-16  хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө 24-26 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж  секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас, өдөртөө бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 хэм, бусад хэсгээр 20-22 хэм, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.


2018 оны 02 дугаар сарын 09-нөөс 02 дугаар сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

9, 10-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна. 11-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, 12-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 9-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 16-18 метр, 10-12-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 27-32 хэм, Дархадын хотгор болон Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна. 11-нээс ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment