8o
Улаанбаатар хот
mobile menu

МАХН-ыхан 2 талд мэдээлэл хийнэ

2018-02-08 08:28:00

09.00

  • Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн 17-р Их хурал Нийслэлийн Иргэний танхимд болно .
     
  • ''Эрүүл мэндийн даатгалыг иргэн бүрт” эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн Төрийн ордоны Б танхимд эхэлнэ. 
     
  • Зудын эрсдэлд орсон таван аймгийн таван сумын зорилтот бүлгийн 500 гаруй малчин өрхийн амьжиргааны эх үүсвэр болсон мал сүргийг хамгаалахад зориулан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас илгээх тэжээлийн тусламж хүргэх цуваа Улаанбаатараас хөдөлнө.

11.00

  • “Монголчуудын уламжлалт сав суулга” үзэсгэлэн Монголын үндэсний музейд нээгдэнэ.

11.30

  • МАХН-ын дарга асан Н.Энхбаяр тэргүүтэй хүмүүс тус намын II чуулганд оролцсон хүмүүсийн эрүүл мэнд, амь насанд заналхийлсэн талаар МАХН-ын гишүүд ''Монгол ньюс'' мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийхээр зарлажээ.
     
  • 11:30 цагт:  "МАХН-ын II Их Чуулган"-ы талаар тус намын удирдлагууд Зууны мэдээ мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

12.00

  • Балетын мастеруудтай уулзах өдөр. Монголын шилдэг бүтээлүүдийг тайзнаа дэглэн амилуулж, үзэгчдийн нүд, сэтгэлийг шилдэг бүтээлээр баясгаадаг үе үеийн шилдэг балетмейстерүүд сонгодог урлагийн үзэгчидтэй чөлөөт уулзалт хийнэ. Уран бүтээлч, үзэгчдийн уулзалт ДБЭТ-т болно.

13.00

  • Таэквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээний нээлт Спортын төв ордонд болно.

14.00 

  • МҮХАҮТ-ын их зааланд “Цагаан сар-2018” үзэсгэлэн нээлтээ хийнэ. Үзэсгэлэнд үндэсний хэмжээний томоохон компаниуд, орон нутгийн бизнес эрхлэгч 60 орчим аж ахуйн нэгж оролцоно.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment