8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголын цасан барималчид тэргүүн байр эзлэв

2018-02-08 09:48:27

АНУ-ын Денвер хотод жил бүр зохион байгуулдаг Брекенрижийн олон улсын цасан баримлын тэмцээн болжээ. Уг тэмцээнд 12 орны 16 баг, тамирчид оролцож, өөрсдийн ур ухаанаараа өрсөлдсөн байна.  Монгол Улсын уран бүтээлчдийн хувьд зургаа дахь жилдээ амжилттай оролцож, тэргүүн байрт шалгарчээ.  Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаас хоёр баг ур чадвараа сорьж, Ц.Мөнх-Эрдэнэ ахлагчтай Х.Алтанхүү, Б.Цэдэвдорж, Э.Ууганцэцэг нарын уран бүтээл тэргүүн байрт шалгарчээ. Уран бүтээлчдийн "Нууц" гэдэг бүтээл нэгдүгээр байр эзэлж эх орныхоо нэрийг алдаршуулсан байна. Харин Ц.Батмөнх ахлагчтай уран бүтээлчид "Цаг хугацаа” сэдэвт бүтээлээр "Уран бүтээлчдийн нэрэмжит шагнал" хүртсэн амжилт үзүүлжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment