УИХ дахь Ардчилсан намын бүлэг яг одоо А танхимд хуралдах гэж байна. Долоо хоног бүрийн даваа гаригт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг ч тус бүлгийн гишүүд дээрх өдөр орон нутагт ажиллаж байсан тул хойшлуулсан юм.
Тус хуралдаанаар бүлгийн гишүүд энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэхээр төлөвлөсөн хуулийн төслүүдээр байр сууриа нэгтгэх аж.
УИХ-ын даргын зөвлөлөөс гаргасан шийдвэрээр УИХ, Байнгын хорооны энэ долоо хоногийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлт болон цагаачлуулах орны иргэдийн квот тогтоох зэрэг асуудал багтаж байгаа.