8o
Улаанбаатар хот
mobile menu

Орон нутгийн замд үзэгдэх орчин хязгаарлагдмал байна

2018-02-08 11:01:48

Өнгөрсөн шөнөөс эхлэн зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурч буйн улмаас орон нутгийн замуудад үзэгдэх орчин хязгаарлагдаад байна гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.Тухайлбал, Сэлэнгэ аймгийн нутгаар цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж байгаа тул болзошгүй осол, аюулаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Мөн Дархан-Эрдэнэтийн хэвтээ тэнхлэгийн орон нутгийн чанартай автозам, Сүхбаатар-Дархан-Улаанбаатарын босоо тэнхлэгийн олон улсын автозамын хөдөлгөөнд оролцогч жолооч нар замын нөхцөл байдалд хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой, сонор сэрэмжтэй хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment