8o
Улаанбаатар хот
mobile menu

ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлаагүй

2018-02-08 11:25:34

ЧУУЛГАН

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэв. Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар 2018 оны нэгдүгээр сарын 31-нд Батлан хамгаалах тухай хуульд, Монгол Улсын Ерөнхийлөгч нь зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхээс гадна зарим тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан байдаг. Тэдгээрийн дотор  “дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тогтоох;” гэж заасан байдаг. Энэ нь “УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална.” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж  үзсэн юм. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж, үг хэлэх гишүүн байсангүй. ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн авах санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авлаа. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгөхгүй болохоор хагалах бутрах асуудал үүсдэг. Батлан хамгаалах тухай хуулийн 12.1 дэх заалт нь дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Зэвсэгт хүчний ерөнхий командлагч нь хуулиар өөрөө өртөө бүрэн эрх олгодог заалт юм. Энэ алдааг засахын тулд иргэд цэцэд гомдол гаргасан. Гэтэл сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлалаа гэдэг байдлаар мэдээлэл цацагдаж байна." гэв. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Энэ бол цэц дээр маргаан үүсгэх хэмжээний асуудал биш. Хууль зүйн техникийн алдаа юм. Батлан хамгаалах хуулиар Ерөнхийлөгчид хууль тогтоох эрхийг тусгайлан олгож өгсөн зүйл байхгүй. Гагцхүү дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тогтоох эрх нь УИХ-ын бүрэн эрх буюу 11 дүгээр зүйлд багтах ёстой атал техникийн алдаа гаргасан. Үүнийг цэцэд хандаад байх шаардлагагүйгээр УИХ өөрөө засах боломжтой байсан" гэлээ. 

Одоо Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Одоо бүүр сүүлдээ хэмжээнээсээ хэтрээд Ерөнхийлөгчийн эрх мэдэл нэр хүндэд халдаж байна гэдэг юу гэсэн үг вэ.
2018/02/08 202.179.25.228
Иргэн
Энэ худлаа мэдээлэл тараадаг улсуудыг илрүүлж дор бүрийд нь хатуу шийтгэж баймаар байнаа.Тэхгүй бол хэн дуртай нь зохиож худлаа хүн гүтгэдэг явдал дэндлээ ш дээ төрийн өндөрлөгүүд минь ээ.
2018/02/08 202.179.25.228