8o
Улаанбаатар хот
mobile menu

МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ

2018-02-08 11:30:00

МСНЭ-ийн ээлжит XVII их хурал өнөөдөр болж байна. Тус  их хурлаар тус МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид ажлаа хүлээлгэн өгч, шинэ Ерөнхийлөгчийг сонгоно. Сэтгүүлзүйн салбарын өнгөрсөн дөрвөн жилийн ажлыг дүгнэж, удирдлага зохион байгуулалтын сонгууль болох учраас нэлээд өрсөлдөөнтэй болно. 

Тус хуралд 305 төлөөлөгч оролцож байна. МСНЭ-д татвараа төлдөг 1000 сэтгүүлч байдаг аж. Харин МСНЭ-ийн УЗХ-ын шийдвэрийн дагуу Их хурлаа 305 төлөөлөгчтэйгээр хуралдахаар болсон билээ.  
Тодруулбал, МСНЭ- ийн Их хуралд: 
1. Телевизийн салбараас 70 (Нийт төлөөлөгчдийн 22.9%)
2. Радиогийн салбараас 30 (Нийт төлөөлөгчдийн 9.8%)
3. Сонин, сэтгүүлээс 50 (Нийт төлөөлөгчдийн 16.3%)
4. Сайтуудаас 50(Нийт төлөөлөгчдийн 16.3%)
5. Сургалт судалгааны салбараас 20 (Нийт төлөөлөгчдийн 6.5%)
6. Орон нутгийн хэвлэл мэдээллийн 55 (Нийт төлөөлөгчдийн 18%)
7. Ахмад сэтгүүлчдээс 30 (Нийт төлөөлөгчдийн 9.8%)
- нийт 305 төлөөлөгчтэйгээр хуралдаж эхлээд байна. 

Монголын сэтгүүл зүйн салбарын хамгийн том байгууллагыг толгойлох Ерөнхийлөгчийн сонгуульд :
•    М.Наранбаатар: МСНЭ-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч
•    Б.Түвшинтөгс: Үндэсний шуудан сонины сэтгүүлч асан, www.niislel.mn сайтын эрхлэгч
Х.Мандахбаяр: Эрхэт Монгол группийн ТУЗ-ын дарга нар өрсөлдөхөөр болсон. 

МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ

Эрхэт Монгол группийн ТУЗ-ын дарга Х.Мандахбаярын хувьд “Зиндаа” сэтгүүлийн захирал, zindaa.mn сайтын захиралаар ажиллаж байгаа. Математикч, Эдийн засагч мэргэжилтэй. 2012 оны долоодугаар сард МАН-д гишүүнээр элссэн 2013 оноос Өмнөговь аймгийн МАН-ын хорооны тэргүүлэгч 2013 оноос МАН-ын бага хурлын гишүүн /Өмнөговь аймгаас/ 2013-2015 онд МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа. 

Үндэсний шуудан сонины сэтгүүлч асан, www.niislel.mn сайтын эрхлэгч Б.Түвшинтөгсийн хувьд 
1988-1998 Нийслэлийн 52-р дунд сургууль, Ховд аймгийн II 10 жилийн сургууль 
1998-2002 “Шинжээч- 21” Нийгэм, эдийн засгийн Их сургууль
Боловсрол, мэргэжил, эрдмийн зэрэг цол: 
Дээд, Сэтггүүлч, баклавр, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцааны магистрант
Ажилласан байдал: 
2002-2007 онд “Зууны мэдээ”, “Өнөөдөр” сонинд сурвалжлагч 
2007-2012 онд “Үндэсний шуудан” сонинд Улс төрийн мэдээллийн албаны дарга
2012-2016 онд Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга
2016 оны 9 дүгээр сараас мэдээллийн www.niislel.mn сайтын эрхлэгч 
2017 оноос Хэвлэлийн хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна. 

Харин МҮОНРТ-ийн захирал асан М.Наранбаатарын хувьд МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч, сэтгүүлч. Өмнө нь тус байгууллагын даргаар ажиллаж байгаад АН-ын генсек   Ц.Оюундарьд ажлаа өгч байсан. Мөн М.Наранбаатар УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж байсан билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment