Төмөр замын 42 сая доллар Х.Баттулга, Б.Батзаяа нарын данс руу орсон гэдгийг баримтаар тогтоогдсон талаар бид мэдээлсэн билээ. Тодруулбал “Шинэ төмөр зам” төслийн шугамаар “Самсунг” компанийн дансанд орсон мөнгөний 70 орчим хувь нь Монголын нэр бүхий хувь хүмүүсийн данс руу эргэн орсон асуудлыг баримтаар нотолдоод буй. Тиймдээ ч “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа, тухайн үед ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байсан Х.Баттулга, түүний анхны эхнэр Ц.Энхтуяа, МоАХ-ын болон хожим нь “МТЗ” ТӨХК-ийн санхүүг барьж байсан, Эрүүл мэндийн дэд сайд Т.Болдбаатарын охин Б.Мөнхзул /одоо хар тамхитай холбоотой хэрэгт шалгагдаж байгаа/ нарын нэр дээр сэжигтэй гүйлгээ хийсэн эсэхэд хяналт тавьж ажиллаж байгаа. Учир нь Б.Батзаяа нь 2011.04.07-04.16-нд, 2011.06.08-06.11-нд, 2011.07.11-07.12-нд ганцаараа, 2011.06.15-2011.06.18-нд Х.Баттулгын хамт БНХАУ руу, 2011.07.18-07.22-нд Япон руу, 2011 оны ес, аравдугаар саруудад БНСУ руу тус тус явсан илчлэгдээд байгаа юм. Тэгвэл эдгээр гарч буй мэдээллүүдтэй холбогдуулан тайлбар хийсэн үү Х.Баттулга өөрийн цахим хуудсаараа “хулгайч шанзавууд... их сандар ч байна даа...МОНГОЛ улс хөгжинө гэсэн итгэл бидэнд байдаг...судалгаа цаас нь ч байна...” гэсэн байна.
Х.Баттулга: Хулгайч шанзавууд их сандарч байна
2015-11-19 12:47:00