8o
Улаанбаатар хот
mobile menu

Замын нөхцөл байдлын шуурхай мэдээ

2018-02-08 12:35:00

Өнөөдөр Архангай, Төв аймгийн нутаг, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн хойд, Булган, Сэлэнгийн өмнөд хэсгээр, Говь-Алтай, Өвөрхангайн нутаг, Баян-өлгий, Баянхонгорын өмнөд хэсгээр цасан шуурга шуурч, салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ хэмээн УЦУОШГ-аас мэдээлсэн.

Үүнтэй холбогдуулан Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирлагын хяналтын хэлтэс, Шуурхай ажлын хэсэг бэлэн байдалд ажиллаж байгаа бөгөөд улс, хот хооронд зорчигч тээврийн үйлчилгээнд явж буй тээврийн хэрэгслүүдэд 24 цагийн хяналт тавьж ажиллаж байна.Одоогийн байдлаар Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан-Асгат чиглэлд хооронд шороон шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдмал, Говь-Алтай аймгийн Дэлгэр-Есөнбулаг чиглэлд цасан болон шороон шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдмал, Завхан аймгийн Сонгино сумаас Нөмрөг сумын хооронд цас их хэмжээгээр орж, цасан болон шороон шуурга шуурч байна.

Мөн Өмнөговь аймгийн Манлай, Сүхбаатар аймгийн Онгон сумуудад шүлхий өвчин гарсан тул УБ-Өмнөговь аймгийн Цагаан хад орох тээврийн хэрэгсэл Өмнөговь аймгийн Цогт-овоо, Цогт-цэций чиглэлээр, УБ-аас Сүхбаатар аймгийн Дарьганга чиглэлд яваа тээврийн хэрэгсэл Сүхбаатар аймгийн Баяндэлгэр гэсэн маршрутаар явахаар болжээ.

Иймд тээвэрчид, ард иргэд та бүхнийг онцын шаардлагагүй бол хувийн тээврийн хэрэгслээр зорчихгүй байх, зорчих тохиолдолд хурдаа зөв тохируулан замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцох, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, хамгаалах бүсээ тогтмол хэрэглэж, аюулгүй байдлаа сайтар ханган хөдөлгөөнд оролцохыг мөн “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын гэрээт аж ахуйн нэгжийн найдвартай, баталгаатай, даатгалтай, мэргэшсэн жолоочтой, 24 цагийн хяналттай тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлэхийг анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment