8o
Улаанбаатар хот
mobile menu

Газрын албаны нэрийг барин иргэдийг залилсан тохиолдол гарчээ

2018-02-08 12:55:00

Нийслэл, дүүргийн Газрын албаны нэрийг барин иргэдээс мөнгө авсан тохиолдол гарсан байна.Өнгөрсөн сарын 30-ны өдөр иргэн Б рүү “Би газрын албанаас ярьж байна. Намайг Баянбат гэдэг. Танд зуслангийн газар олгохоор болсон тул та А.Батсүхийн Хаан банкны дансанд мөнгөө тушаана уу” гэсэн байна. Үүний дагуу иргэн Б нь тэр даруй мөнгийг тушаажээ. Энэ мэтээр газрын албаны нэрийг барин мөнгө авч иргэдийг залилах тохиолдол гарч байгаа тул иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.
Газрын алба нь Газрын тухай хуулийн дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад төрийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг, ялангуяа иргэний нэр дээрх дансанд мөнгө хурааж авдаггүй болохыг мэдэгдсэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Төрийн албанд үйлчилдэггүй хуультай шүү дээ төрд сууж баяжах юмсан цагаан цамц өмсөөдл татвар төлөгчидийн мөнгөөр
2018/02/08 103.229.123.155
hmmm
tiim teneg yumand itgej baidag mulguu mongoloo hehe
2018/02/08 202.179.27.234
  • Recent
  • Most Read
  • Most Comment