8o
Улаанбаатар хот
mobile menu

Сар шинийн баярын өдрүүдэд орон нутаг руу 211 тээврийн хэрэгсэл нэмэлтээр үйлчилнэ

2018-02-08 13:32:00

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас сар шинийн баярын өдрүүдээр Сонгинохайрхан болон Баянзүрх зорчигч тээврийн төвүүдээс нэмэлтээр тээврийн хэрэгслээр үйлчлэхээр зохион байгуулж байгаа аж. 

Тухайлбал дээрх зорчигч тээврийн төвүүдээс нийт 71 чиглэлд 450 тээврийн хэрэгсэл, нэмэлтээр 211 баталгаатай тээврийн хэрэгслээр үйлчлэхээр болж байна. Сонгинохайрхан зорчигч тээврийн төв буюу Драгоны вокзалаас цагийн хуваарийн дагуу 372 тээврийн хэрэгсэл үйлчлэхээр байсан бол баярын өдрүүдэд 142 тээврийн хэрэгслийг нэмэлтээр үйлчилгээнд явуулахаар боллоо. Мөн Баянзүрх зорчигч тээврийн төв 78 тээврийн хэрэгслийг нэмэгдүүлж, нэмэлтээр 69 тээврийн хэрэгсэл үйлчлэхээр зохион байгуулж байна.

Харин сар шинийн баяраар улс, хот хоорондын зарим чиглэлүүдийн зорчигч урсгал буурдагтай холбогдуулан хоёрдугаар сарын 15-17-ны өдрүүдэд дараах 49 чиглэлийн тээвэрлэлтийг зогсоох юм байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment