8o
Улаанбаатар хот
mobile menu

Олимп: Хоёр тамирчныг дагалдан явж буй 20 орчим хүн дотор эмч, сэтгэл зүйч алга

2018-02-08 14:52:00

"Пёнчан 2018" өвлийн олимп БНСУ-ын Пёнчан хотноо маргааш эхлэх гэж байна. Энэ удаагийн өвлийн олимпт манай улсаас цанын спортын хоёр тамирчин оролцохоор өнгөрсөн мягмар гаригт  эх орноосоо мордсон. Өчигдөр “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын тамирчдын тосгон нээлтээ хийж, 15:00 цагт Монгол Улсын баг тамирчдын туг өргөх ёслол болсон билээ. Манай улсаас Б.Ачбадрах Гүйлтийн цанын тамирчин, Ч.Отгонцэцэг Гүйлтийн цанын тамирчин нар оролцож байгаа юм. Тус тамирчдыг "Пёнчан-2018” өвлийн олимпийг зорих үед тэднийг дагалдан  30 гаруй хүн явсан гэх мэдээллийг БТСГ-ын дарга Ц.Шаравжамц хэвлэлд өгсөн нь шүүмжлэл дагуулаад байгаа юм. Тэгвэл тамирчдыг дагалдан 30 биш 14 хүн дагалдан явсан байна.Тодруулбал, 

Тамирчид:

Б.Ачбадрах Гүйлтийн цанын тамирчин

Ч.Отгонцэцэг Гүйлтийн цанын тамирчин

Дагалдаж явсан:

Х.Хаш-Эрдэнэ цанын дасгалжуулагч

Д.Хишигжаргал Монголын цанын холбооны ерөнхийлөгч

Ч.Очирсүрэн Монголын цанын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга 

Ц.Цогзолмаа БСШУС-ын сайд

Н.Баярсайхан БСШУС-ын сайдын спортын зөвлөх

Д.Загдсүрэн Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч

Э.Бадар-Ууган Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга

Б.Бат-Эрдэнэ Монголын үндэсний олимпын хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн

Б.Баяртуяа Монголын үндэсний олимпын хорооны Гадаад харилцаа эрхэлсэн нарийн бичгийн дарга

А.Ундрал Монголын үндэсний олимпын хорооны Төсөл хөтөлбөр хариуцсан Нарийн бичгийн дарга нар дагалдан явсан байна. 

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн хувьд нээлтэд оролцохоор явсан байна. Харин бусад хүмүүсийн хувьд ямар зорилгоор явсан нь тодорхойгүй байна. Харамсалтай нь эдгээр дагалдан явсан хүмүүс дотор эмч, сэтгэлзүйч нар хамт яваагүй аж. Ямар ч олон улсын тэмцээн уралдаанд оролцох баг тамирчидтай хамт  эмч, сэтгэлзүйч хамт явах ёстой. Гэтэл нэг ч эмч хамт яваагүй байна. 

Энэ багт Монголын цанын холбооны ерөнхийлөгч Д.Хишигжаргал, Монголын цанын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга  Ч.Очирсүрэн,  Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Монголын үндэсний олимпын хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Б.Бат-Эрдэнэ, Монголын үндэсний олимпын хорооны Гадаад харилцаа эрхэлсэн нарийн бичгийн дарга Б.Баяртуяа нар явах шаардлага байсан уу. "Зуун ямаанд жаран ухна" гэгчээр яаралтай тусламж үзүүлж чадахгүй эдгээр эрхэмүүд сандал суудлын бөглөөс болж явах шаардлага байсан уу. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
новшнууд арай их зугаалж байна. Ард түмнээ хараач
2018/02/14 202.5.196.42
HAPAA
Haraal idmervvd ter chigtee etgej irelgvi erlegtee ochvol taarna 2 tamirchin n alt avaad ireesei
2018/02/09 66.181.160.15
МОНГОЛ ЯДУУ БАЙНА
АНГЛИ ОРОС ХЭЛТЭЙ АВРАГА ОРЧУУЛАГЧААР ЯВСАН ЮМ УУ?
2018/02/08 202.179.26.207
иргэн
явах л хүмүүс байна шүү дээ.Юм болгон дээр шүүмжлэлтэй хандаж боломгүй шүү
2018/02/08 49.0.219.89
Зочин
Эмч явбал ядаж анхны тусламж үзүүлнэ дээ
2018/02/08 103.212.118.108
зочин
явах хүмүүсийн ер нь хэн баталдаг юм. яагаад жилиийн жилд баахан хэрэггүй хүмүүс явдаг юм бэ. Ахалж яваа хүн нь ямар ч хэл усгүй учир бас орчуулагч хөлсөлж таараа. татварын мөнгөөр тоглочих юм аа
2018/02/08 202.131.225.141
everyyear
yahav dee yavaad olimp yzej l baig
2018/02/08 202.9.41.140
he he
Tsogzalmaa bol iluu l bna shd,bi yavahgui ee geed helchih hatan uhaan dutna biz,teneg avgaid,tegeed ch urd olimpod uraldsan tsanachin bariandaa odoo boltol orj ireegui geed delhiid doog bolj baisan bh
2018/02/08 202.179.27.234
  • Recent
  • Most Read
  • Most Comment