8o
Улаанбаатар хот
mobile menu

Хавраас "Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг хөрөнгийн бирж дээр арилжаална

2018-02-08 16:07:54

Эдийн засгийн байнгын хороо намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж мэдээлэл хийлээ. Тус байнгын хорооны дарга Д.Дамба-Очир "Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг хөрөнгийн бирж дээр гаргахаар бэлтгэл ажлыг дууслаа. Хувьцаа үе шаттай гаргана. Арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулах асуудлыг УИХ хэлэлцэж байна. Мөн Төрөөс мөнгөний талаар баримтлах бодлогыг баталлаа. Манай байнгын хороонд аж ахуй нэгж, иргэдээс 90 гаруй өргөдөл, санал ирснийг бид шийдвэрлэсэн. ОУВС-гийн хөтөлбөртэй холбоотой банкуудад аудит хийгдсэн. Удахгүй дүнг нь танилцуулна. Энэ оронд тэрбум ам.доллар олон улсын байгууллагаас оруулж ирнэ. Ингэснээр 2018 оны сүүлчээр Монгол банкны валютын нөөц  5 орчим тэрбум ам.долларт хүрнэ. Эдийн засгийн өсөлт 5.3 хувьд хүрлээ хэмээн мэдээлэв.

Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

-Эдийн засгийн өсөлтийг иргэдэд хүргэх талд цаашид юу хийх вэ? Том том төслүүдээ хөдөлгөх үү?

-Зээлийн хүү нэг үе бодвол буурлаа. Эдийн засаг сайжраад ирэхээр буурна. Арилжааны банкны удирдлагуудтай уулзсан.  Том төслүүдээ хавар эхлүүлэхээр ярьж байна. ТЭЗҮ, байршил, санхүүжилт нь бэлэн болсон 10 том төслийг эхлүүлнэ.

-1072 хувьцааг хэзээнээс арилжаалах вэ?

1072 хувьцааг хавар арилжаалж эхэлнэ. “Эрдэнэс Тавантолгой” компани “Чалко”-гийн өрөө төлөөд дууссан. 2017 онд 300 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Тиймээс хувьцаандаа ногдол ашиг олгох асуудал яригдаж байна. 1072 хувьцаанаас 108-ыг нь эхэлж хөрөнгийн бирж дээр арилжаалж эхэлнэ.

-Хаврын чуулганаар  танай байнгын хороогоор ямар хуулийн төсөл хэлэлцэгдэх бол?

-Хаврын чуулганаар Валюты зохицуулалтын тухай хуулийн төсөл хэлэлцэгдэнэ. Нэлээд хэл ам дагуулж байгаа хуулийн төслүүд. Дээрээс нь Эдийн засгийн байнгын хороонд харъяалагддаг дөрвөн яам байгаа. Энэ яамд хуулийн дагуу тайлангаа гаргах юм.

-“Эрдэнэт” үйлдвэрийн хувьцааг иргэдэд хэзээнээс олгох бол?

-"Эрдэнэт” үйлдвэрийн үнэлгээг хийнэ. Дараагаар нь ТЭЗҮ-нийг нь гаргана. Үүний дараагаар хувьцааг нь олон улсад ч, дотооддоо ч гаргана.

-Ипотекийн зээлийн хөтөлбөр хэзээнээс  өргөжих бол?

-Ипотекийн зээлд 340 тэрбум төгрөг гаргахаар байгаа. Цаашдаа ОУВС-тай  Монголбанк тохирч, санхүүжилтийг нь нэмэхээр байгаа. Ингэвэл худалдан авалт сайжирна.  Ипотекийн 8 хувийн зээл хамгийн сайн төлөлттэй байгаа.

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
ТАМ - ОЧИР гуай та "ТАМ" болсон замаа зас...ХООСОН СҮРЖИГНЭХЭЭ БОЛЬ...
2018/02/11 122.201.22.133
зз
"Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг дахин хүн бүрт олгох хэрэгтэй амьдрахын тулд мөнгөө авсан иргэдэд дахин олгох хэрэгтэй шүү иргэдээ дэмжээчээ төр засагаа
2018/02/09 202.21.103.46
zochin
ashguidee ih uneer bolruulmaar bn gehdee borluulj bsanaas irged ashig avahiig iluud uzej bna shuu
2018/02/09 66.181.160.107
Цнд
Худалаа хуцаад манангийн хулгайчууд. Хугацаа чинь дууснаа
2018/02/09 66.181.160.55
Erdenet
Ene eeree ariuxan amitan bish shuu dee. Jinxene xegiin, xogiin xulgaich, luivarchin
2018/02/08 45.72.228.75