8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхийлөгч Х.Баттулга маргаашийн чуулганы хуралдаанд оролцоно

2018-02-08 16:11:49

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. Өнөөдрийн хуралдаанаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авахыг дэмжиж, Банкин дахь мөнгөн хадгаламжийн тухай хуулийг хэлэлцэн баталлаа. Дараагаар нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив.

Мөн Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүн Л.Болдыг тус хорооны гишүүнээр батлав.  Ингээд “Төрийн аудитын байгууллагын албан хаагчдад олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталснаар өнөөдрийн чуулган хуралдаан өндөрлөлөө.

Маргааш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэлэх бөгөөд намрын чуулган хаалтаа хийх юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл