8o
Улаанбаатар хот
mobile menu

Малчид, тээвэрчдийн анхааралд

2018-02-08 17:15:00

Цас их хэмжээгээр, орж цасан шуургатай байгаа тул орон нутгийн замд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна. Тиймээс иргэд, жолоочдыг онц шаардлагагүй бол орон нутгийн замд зорчихгүй байх, хэрэв зорчих тохиолдолд тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж замын нөхцөл байдалд хурдаа тохируулж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг орон нутгийн замын цагдаагийн хэлтсүүдээс анхааруулж байна.

Орон нутгийн болон хот хоорондын зарим замын байдал: 

-Улаанбаатар-Дархан чиглэлийн 51-53 км-т овоолго цас үүссэн бөгөөд холбогдох АЗЗА-аас 10 хүний бүрэлдэхүүнтэй цэвэрлэж дууссан байна. Мөн чиглэлийн 130-135 км-д явах анги дээр дагтаршсан цасыг цэвэрлэж байна.
-Сэлэнгэ-АЗЗА ТӨХК-ний хариуцдаг Дархан-Сүхбаатар сум чиглэлийн авто замд 4 хүний бүрэлдэхүүнтэй үйлчилгээний машин 1 зам дагуух хог цэвэрлэж байна.
-Төв-АЗЗА ТӨХК-ий хариуцдаг УБ-Мандалговь чиглэлийн замын 79-89 км-д шуурсан цасыг автогрейдерээр арилгаж байна.
-Ховд-АЗЗА” ТӨХК-ийн хариуцдаг Улаангом чиглэлийн замын Буянт голын халиа гүүрэнд тулж байгааг суваглан ухаж түвшинг багасгах ажил хийгдэж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл