8o
Улаанбаатар хот
mobile menu

Та НӨАТ-ын буцаан олголтоо аваагүй бол мэдээллээ засварлаарай

2018-02-08 18:20:00

НӨАТ-ын 2017 оны албан татварын буцаан олголтын урамшууллаар 654,168 татвар төлөгч иргэнд 78.1 тэрбум төгрөг олгох юм. Харин энэ сарын 7-ны өдрийн байдлаар 621 595 татвар төлөгч иргэнд 77.1 тэрбум төгрөгийг олгоод байгаа аж.

Монгол банкнаас дансны мэдээлэл зөрүүтэй шалтгаанаар 11,836 татвар төлөгч иргэний урамшууллын гүйлгээ буцжээ. Буцаалтаа аваагүй иргэд арилжааны банк дахь дансны мэдээллээ /ebarimt.mn/ цахим хуудсанд бүртгүүлсэн урамшуулал авах дансны мэдээлэлтэйгээ тулган засварлах шаардлагатай юм. Өчигдрөөс эхлэн /ebarimt.mn/ цахим хуудсанд мэдээллээ засварлах эрх нээгдсэн тул албан татвар төлөгч иргэн та дансны мэдээллээ нягтлан залруулах шаардлагатай аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл