8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанбаатараас орон нутаг руу зорчих бүх чиглэлийн замыг хаалаа

2018-02-08 22:17:09

Цаг уурын байгууллагаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарч буй тул иргэдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж нийслэл хотоос гарах бүх чиглэлийн авто замыг түр хугацаагаар хязгаарлалаа.

Тодруулбал, Зам, тээврийн хөгжлийн сайдын 24 дүгээр тушаалаар Улаанбаатар хотоос гарах бүх чиглэлд авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны 19.00 цагаас 09-ний өдрийн 07.00 цаг хүртэл түр хугацаагаар хязгаарлана гэж Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллэв. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл