8o
Улаанбаатар хот
mobile menu

МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр Х.Мандахбаяр сонгогдлоо

2018-02-08 22:20:00

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн XVII дугаар Их хурал Нийслэлийн иргэний танхимд болж өндөрлөлөө.Ээлжит хуралд 305 төлөөлөгч оролцсоноос 180 гишүүн санал хураалтад оролцов. Нийт санал өгсөн гишүүдийн 177 саналыг хүчинтэйд тооцсон юм.  

Ингээд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчийн санал хураалтад "Зиндаа” сэтгүүлийн  эрхлэгч Х.Мандахбаяр, Монголын сайтын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Т.Оюун-Эрдэнэ, TV-2 телевизийг үүсгэн байгуулагч Д.Энхтуяа нэр дэвшсэн. Т.Оюун-Эрдэнэ, Д.Энхтуяа нарын хувьд заалнаас нэр дэвшсэн юм. Ингээд санал хураалт явагдахад олонхын саналаар буюу нийт саналын 87.5 хувиар Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчөөр Х.Мандахбаяр сонгогдлоо. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Ккк... МОНГОЛЫН СЭТГҮҮЛ ЗҮЙ МАН -д шилжсэн муу ёрын ЦОНДОН
2018/02/09 122.201.22.133