8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2018-02-09 09:33:48

ХОНЬ - (3/21-4/19)

Мэдлэг боловсролын өдөр. Өдрийн эзэн одны үрээр сурч боловсрохтой холбоотой бүх үйл ажиллагаа бүтэлтэй байна. Бие, сэтгэлийн ариуныг сахивал үйлс аяндаа бүтэх. Аливаад аз сорих, бодлогогүй шийдвэр гаргах, бусдыг сохроор дагахыг цээрлэ. Ажлаа хугацаанд нь дуусгахын төлөө хичээ. Санхүүгийн ажиллагаа орлоготой.

ҮХЭР - (4/20-5/20)

Амаргүй өдөр. Юмс үзэгдэж байгаа шигээ байдаггүй гэдгийг санаж явах юм бол олон бэрхшээлийг тойрч гарна. Ажил төрөл болон амрагийн харилцаагаа зааглах шаардлагатай. Хий хоосон сээтэгнэл, алиа марзан зан сайн юманд хүргэхгүй. Мөнгөтэй холбоотой аливаа асуудалд хянуур ханд. Хэл амнаас хол бай, нэр төрөө алдахад хүрнэ.

ИХЭР - (5/21-6/21)

Ачаалал ихтэй байна. Хийж амжуулах зүйлс ар араасаа ундарна. Тиймээс найз нөходтэйгэт уулзах нь нэг төрлийн амралт болно. Харин өөрийн төлөвлөгөөгөө хамгийн итгэлтэй найздаа л ярьж болно шүү. Сайн мэдэхгүй хүмүүсээс тус дэмжлэг эрэлгүй, та өөртөө л илүү итгэ.

МЭЛХИЙ - (6/22-7/22)

Хянуур болгоомжтой байх өдөр. Бэртэх, гэмтэх магадлал өндөр байгаа тул ахуйн осолд орохоос сэргийл. Машин техниктэй харьцахдаа хянуур бай. Урьдчилан гооцоолоогүй, хүнд нөхцөл үүсч болзошгүй. Ер нь чухал ажил төрлөө хойшлуул. Аливааг шинээр эхлэхэд таагүй.

АРСЛАН - (7/23-8/22)

Шударга, журамтай байвал бусдын дэмжлэгийг авна. Ажилдаа амжилт олохыг хүсвэл хариуцлага хүлээх, шударга байхаас айх хэрэггүй. Бие сэтгэлээ ариусгаж, ядарч зовсон хүнд сэтгэл харамгүй тусла. Худалдаа наймаа ашигтай.

ОХИН - (8/23-9/22)

Амьдралын шинэ мөчлөг эхэлж байна. Чухал ажлыг шинээр эхлэхэд ээлтэй. Аян замд гарах, гэрээс хол явахад цээр гаргах зан үйл гүйцэтгэвэл зохино. Элдэв дэл сул яриа, хоосон үг сонсвол тоох хэрэггүй. Толинд удаан харах муу нөлөөтэй. Зүүд зөнтэй байна.  

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)

Сайн өдөр. Та төлөвлөснөө амжилттай хэрэгжүүлж чадна. Хуучин түнш, сургуулийн анд, эсвэл хуучны найзтайгаа уулзаж болзошгүй. Хэрвээ та урьд өмнө ямар нэг ажлыг, нөхцөл байдлыг дуусгалгүй орхисон бол өнөөдөр энэ хэрэг өөрчлөгдсөн хувилбараар давтагдана. Уран бүтээлчид, зураач нарт тааламжтай өдөр.  

ХИЛЭНЦ - (10/23-11/21)

Өөрчлөлт хувьслын өдөр. Хуучин юм бүхэн халагдаж, шинэ шинэлэг бүхний үндэс суурь тавигдана. Хэрвээ та өөрөө шийдсэн л бол эхэлсэн аливаа ажил удаан хугацаагаар үргэлжилж, амжилтанд заавал хүрнэ. Бүхэл өдрийн турш хичээнгүйлэн хөдөлмөрлөнө.

НУМ - (11/22-12/21)

Санхүүгийн асуудлаа шийдвэрлэхэд ээлтэй өдөр. Өр төлбөр, өглөг авлагаа барагдуулахад сайн. Шударга ёсыг эрхэмлэн, зүтгэлтэй ажиллавал амжилтанд хүрнэ. Уран бүтээл туурвигчид, дархчууд, зураач нар, зохиолч яруу найрагч нарт уран бүтээлийн онгод орж, ихийг туурвина. Шинэ мэргэжил эзэмших, суралцахад ээлтэй.  

МАТАР - (12/22-1/19)

Ажил албандаа ахиц дэвшил гаргахыг хүсвэл санаачлагагай байх нь зөв. Санхүүгийн асуудлаа шийдвэрлэх, нөлөө бүхий хүнээс дэмжлэг авах, шинэ байгууллагын үйл ажиллагааг эхлүүлэхэд ээлтэй. Гоо сайхны үйлчилгээ үр дүнтэй. Бусдаас тус дэмжлэг хүсвэл хүсэл биелнэ. 

БУМБА - (1/20-2/18)

Амьдралдаа бодитойгоор хандах өдөр. Таны хувьд санхүүгийн зөв төлөвлөлт, эрүүл хооллолт нэн чухал. Худалдан авалт хийхэд тохиромжтой өдөр. Хэрвээ та жингээ хасах эрмэлзэлтэй бол хэт их цадах, хэт их өлсөх нь сөрөг нөлөөтэйг анхаар.

ЗАГАС - (2/19-3/20)

Сэтгэлд буй санаа зовнилоо тайлах цаг нь иржээ. Та нөлөө бүхий хүн, эсвэл дарга удирдлагадаа хандан нөхцөл байдлаа сайжруулах хүсэлт тавибал дэмжлэг авна. Хэн нэгэн танаар ямар нэгэн зүйлийг амлуулах бодолтой байгаа тул ухаалаг бай.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment