8o
Улаанбаатар хот
mobile menu

Цасанд боогдсон 840 хүний амийг аварчээ

2016-01-27 13:11:00

Онцгой байдлын газарт ойрын өдрүүдэд цасанд боогдсон, автомашинтайгаа цасанд суусан, голын мөсөнд саатсан дуудлага нэмэгджээ. Он гарсаар Баян-Өлгий, Булган, Завхан, Өмнөговь, Сэлэнгэ, Төв аймагт малдаа яваад, гэрээсээ гараад сураггүй болсон 11 иргэнийг эрэн хайх, аврах ажлыг зохион байгуулж есөн хүнийг эсэн мэнд олсон байна. Мөн онцгой байдлын албан хаагчид Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Төв, Увс аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт автомашин цасанд суусан, голын мөсөнд саатсан, шатахуун дууссан, эвдэрсэн зэрэг 28 удаагийн дуудлагаар ажиллаж 840 хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг авран хамгаалсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
irgen
ene too hudlaa.
2016/01/27 103.17.108.42