8o
Улаанбаатар хот
mobile menu

МАХН-ын II их чуулганд 1044 төлөөлөгч оролцож байна

2018-02-09 11:58:55

МАХН-ын II их чуулган өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжилнэ. Их чуулганд дүүрэг, сум, хороо зэрэг намын анхан шатны нэгжээс 1044 төлөөлөгч оролцож байгаагаараа илүү өргөн хүрээтэй, онцлогтой болж байгаа юм. Их чуулганы төлөөлөгчид Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх юм. Мөн МАХН-ын дүрмийн өөрчлөлт, намын даргыг сонгох, Мөрийн хөтөлбөрийг батлах, шинэ Дээд Үндсэн хууль зэрэг чухал асуудлуудыг 1044 төлөөлөгчөөр хэлэлцүүлнэ. Их чуулганы үеэр Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар цөөнгүй илтгэл тавигдах юм байна. Эхний өдөр Монгол Улсын ирээдүйн хөгжлийн бодлого сэдвээр  МАХН-ын дарга, Монгол Улсын гурав  дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, МАХН-ын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг   МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар, МАХН-ын Тамгын газрын дарга Н.Уламбаяр танилцуулах юм. Мөн  МАХН-ын Гүйцэтгэх товчоо, Бага чуулганы үйл ажиллагааны тайлан, Хяналт, ёс зүйн хорооны ажлын тайлан, Монгол Улсын ирээдүйн хөгжлийн бодлого илтгэлийг тус тус батлах аж.

Их чуулганы эхний өдөр МАХН-ын Бүтэц, зохион байгуулалтын асуудлын хүрээнд МАХН-ын дарга, МАХН-ын Хяналт, ёс зүйн хорооны гишүүд, МАХН-ын Бага чуулганы гишүүдийг сонгох юм байна.  Түүнчлэн МАХН-ын II их чуулганаас сонгогдсон Бага чуулганы анхдугаар хуралдааны хүрээнд Ерөнхий нарийн бичгийн дарга, Дэд дарга нар, МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүдийг сонгохоор төлөвлөжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
z
Н.Энхбаярыг дэмждэг шүү. МАХН -ын ll их хурлын төлөөлөгчдөд баяр хүргэж хурлын үйл ажиллагаа, хурлаас гарах шийдвэрт амжилт хүсье.
2018/02/09 202.179.26.107
Наяа чинь
Баянсэлэнгэд ээ хайртай шүү,,, гээд хацар дээр чинь үнсье
2018/02/09 202.179.27.82
утаа
танай намын их хуралд амжилт хүсье баянсэлэнгэ чи сайхан хүүхэн сайн ч хүүхэн шүү амжилт
2018/02/09 202.70.33.242
утаа
танай намын их хуралд амжилт хүсье баянсэлэнг чи мундаг шүү
2018/02/09 202.70.33.242