8o
Улаанбаатар хот
mobile menu

Гал тахиа жилийн шилдэг бөхчүүдийг Улсын харцага Б.Бат-Өлзий тэргүүлжээ

2018-02-09 13:54:00

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос Гал тахиа жилийн шилдэг найман бөх тодруулахад, Ховд аймгийн Зэрэг сумын уугуул Улсын харцага Б.Бат-Өлзий шилдгүүдийг тэргүүлжээ.

Улсын харцага О.Хангай хоёрдугаарт эрэмбэлэгдсэн бол Улсын гарьд Ө.Бат-Орших гуравт бичигджээ. Шилдэг найман бөхийн дөрөвт Улсын заан Н.Жаргалбаяр, тавд Улсын арслан Н.Батсуурь, зургаад Улсын заан Б.Пүрэвсайхан, долоод Улсын харцага Т.Баасанхүү, наймд Улсын харцага М.Бадарч нар тус тус шалгарсан байна.

Гал тахиа жилийн Цагаан сарын барилдаанаас эхлэн нийт 23 барилдааны дүнгээр шилдэг бөхчүүдийг ийнхүү тодруулжээ. Шилдэг найман бөхийн бай шагналыг Цагаан сарын барилдааны үеэр гардуулах юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл