8o
Улаанбаатар хот
mobile menu

Маргааш бүх нийтийн их цэвэрлэгээтэй

2018-02-09 14:14:04

Маргааш  Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах юм байна. Цэвэрлэгээг дүүргийн хэмжээнд 4 бүс болгон зохион байгуулах бөгөөд аж ахуй нэгж, байгууллага ойр орчны 50 метр газрыг, сууц өмчлөгчдийн холбоод орц болон хариуцсан газрын хог хаягдлыг мөн халтираа гулгаанаас сэргийлж цас мөсний цэвэрлэгээ хийх аж. Цэвэрлэгээнд бээлий, хүрз, шүүр болон бусад багаж хэрэгслээ иргэд өөрсдөө бэлтгэн оролцох бөгөөд цэвэрлэгээний явцад дүүргийн Засаг даргын Тамгын газраас бүрэн хяналт тавина. Цэвэрлэгээнд хангалтгүй оролцсон аж ахуй нэгж байгууллагад холбогдох хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авах юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл