8o
Улаанбаатар хот
mobile menu

 “Марани”: Дарсны амтаас гадна үнэр маш чухал

2018-02-10 10:30:00

Амралтын өдөр бүрийн энэ цаг мөчид “Марани” брэнд таны дарсны талаарх мэдээлэл, мэдлэгт нэмэр болохуйц зөвлөгөө хүргэдэг билээ. Өнөөдрийн зөвлөгөөгөө дарсыг хэрхэн таних вэ, дарсанд нөлөөлдөг хүчин зүйлсийн талаар мэдээлэл хүргэх болно.

Сайн дарсыг таних нь: Хүний хэл нь дөрвөн үндсэн амтыг ялгаж мэдэрдэг гэнэ. Тодруулбал, чихэрлэг, исгэлэн, гашуун, шорвог амт. Тэгвэл дарс ч бас хүчиллэг, чихэрлэг, спиртлэг, аргуун гэсэн үндсэн дөрвөн төрлийн амттай байдаг. Хэрэв дарс уусны дараа бага зэрэг спирт, хүчил, чихэр амтагдаад аль нэг нь илүү ялгарахгүй байвал төгс амттайд тооцогдоно. Ер нь аль нэг бодис илүү хурц амтагдаж байвал чанар муутайн шинж. Спирт илүү амтагдвал спиртлэг хатуу дарс, бага байвал зөөлөн дарс гэж ойлгож болно.

Дарсны үнэр: Дарсны амтаас гадна үнэр маш чухал. Дарсны төрөл бүр өөрийн гэсэн өвөрмөц үнэртэй. Энэхүү үнэр нь хөрс, усан үзмийн сорт, хураах цаг, хадгалагдсан хугацаанаас шалтгаалж өөр өөр байдаг. Үнэрлэсний дараа дарсны амтыг амталж мэдэрч дарсны чанарыг тогтоодог. Дарс хэдий чинээ удаан хадгалагдана түүний амт улам зөөлөн болж, чанар нь сайжирдаг. Дэлхийд дарсаараа Франц, Итали, Австри, Герман, Унгар, Гүрж, Австрали, Болгар, АНУ/Калифорниа муж/ тэргүүлдэг байна.

Дарс уухдаа анхаарах зүйл: Дарсыг граммлаж зарах, граммлаж захиалах нь тийм ч зөв сонголт биш. Цагаан дарс задалсан л бол хонуулдаггүй. Улаан виног задалснаас хойш 2-3 хоног харанхуй сэрүүн газар хадгалж болно. Дарсыг задгайгаар граммлаж захиалбал задалснаас хойш хэд хоносныг асуух нь зүйтэй.

Дарс хэрэглэх дэг жаяг: Зоогийн үед дарсыг эхлээд эрэгтэй хүнд амсуулах ёстой. Эрэгтэй хүн байхгүй бол урьсан эмэгтэй хүн эхлээд амсаж захиална.Сайн дарсыг амталж таашаал авч чаддаг байх ёстой. Эхлээд дарсаа хундагалаад хундага, дарс хоёрын ирмэгийн өнгийг ажиглана. Улаан хүрэн, улаан шаргал туяатай бол сайн дарс, хөх туяа ялгарч байвал тийм ч сайн дарс биш. Хундагандаа зөөлөн эргүүлж үзэхэд доошоо тос шиг удаан нурж урсаж байвал сайн. Ус шиг замхарч байвал муу гэх мэт шинж тэмдгийг ажиглаж  болно. Дараа нь үнэрлэнэ. Тэгээд амссан дарсаа хэлэн доороо хэсэг байлгаж амтлана. Сайн дарс байвал аман дотроо гүйцэд тарааж амталсны дараа залгина. Францчууд сайн дарсыг таних хамгийн сайн арга бол тоолох гэж үздэг. Залгиснаас хойш хэд тоолох хугацаанд яаж амтагдсаар байна вэ гэдгээр нь дүгнэдэг гэсэн үг. Виног амталж үзэхдээ тамхи татаж байх, амандаа чихэр, бохьтой байх нь виноны жинхэнэ амтыг сарниулдаг. Олон вино зэрэг амсах нөхцөлд амаа усаар зайлаад дараагийнхыг нь амсдаг. Вино хийсэн хундаган дээр өөр вино хийдэггүй, хундагыг заавал сольдог. Эмэгтэй хүнд түрүүлж хундагалах бөгөөд нийгмийн гарал, албан тушаалыг харгалзахгүйгээр виног хамгийн ахмад эмэгтэйд түрүүлж барьдаг.

Сайн чанарын дарсыг гаргаж авахад нөлөөлөх хүчин зүйлс

Тариан талбай: Дарс хийдэг усан үзмийн тариан талбай нь цаг агаараас шалтгаалж дэлхий дээр хоёр нарийн бүслүүрт багтан оршдог. Үүнд эхнийх нь дэлхийн хойт хагасын 40-50 градусын өргөрөгт багтах Европын орнууд болон хойт америкийн орнууд хамрагдана. Дараад нь өмнөд хагасын 30-45 градусын өргөлөгт хамрагдах Чили, Аргентин, өмнөд Африк, Австрали, Шинэ Зеланд хамрагдана.

Нар: Жилдээ хамгийн бага гэхэд 1300 цаг нар шарах буюу жилийн дундаж температур 9 хувиас илүү байж усан үзэж гүйцэд боловсордог.

Хөрс: Дарсанд нөлөөлөх гол хүчин зүйл бол хөрс. Дэлхий дээр хамгийн сайн хөрс Францад байдаг бөгөөд Бурхан түүнийг Франц оронд бүтээж, өөрөө ч Францад амьдардаг гэж дарс амтархах зуураа францчууд наргиан болгодог байна. Тиймээс Франц дарс гэж хүмүүс ярьдаг шүү дээ.

Модон торх: Торх нь давхар ёроолтой байдаг бөгөөд торхны багтаамж түүнийг хийсэн модны чанараас шалтгаалж, түүнд боловсрох дарсны хугацаа өөр өөр байдаг байна.
 

Үйсэн бөглөө: Үйсэн бөглөөг дарсны сайн нөхөр гэж нэрлэдэг. Тэрээр органик эд ба агших, тэлэх чадвартайгаас гадна түүний дотоод эсэргүүцэл маш өндөр тул хий бараг нэвтрүүлдэггүй, дарсыг ууршуулдаггүй байна. Үйсэн бөглөөний мод нь Газрын дундад тэнгэсийн хавьцаа орнуудад ургадаг бөгөөд эдгээр моддын холтсыг хуулан авч, 6-24 сар хадгалсны дараа халуун усанд чанан боловсруулж, ариутгаад, тусгай технологиор зорох буюу шахах гэх мэтээр үйлдвэрлэн гаргадаг.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл