8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр тэгш тоогоор төгссөн автомашин замын хөдөлгөөнд оролцоно

2018-02-10 11:21:00

Сар шинийн баяр тун удахгүй болох гэж буйтай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор амралтын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчилж байна. Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 10-ны бямба гарагт автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн, 11-ний ням гарагт автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд автозамын хөдөлгөөнд оролцох юм.

Дугаарын хязгаарлалтын хувьд өвлийн цагийн хуваарийн хамрах хүрээн дээр Саппорогийн уулзвараас, Таван шарын уулзварыг оруулжээ.

Үүнтэй холбоотойгоор орон нутгаас зорчин ирж байгаа тээврийн жолооч нар тухайн цаг үеийн бүсчлэлийг анзаарч, цагаа тохируулан замын хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл