8o
Улаанбаатар хот
mobile menu

Номын үзэсгэлэн худалдаа болно

2018-02-09 17:25:00

Номтой нөхөрлөе клуб”, “Нисдэг ном” төсөл хамтран Цагаан сар болох гэж байгаатай холбогдуулан “Эрээний бэлгээс эрдмийн бэлэг рүү” уриалга гарган, номын худалдаа зохион байгуулах талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

“Номтой нөхөрлөе клуб” жил бүр номын үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг. Энэ жил “Нисдэг ном” төсөлтэй хамтран “Эрээний бэлгээс эрдмийн бэлэг рүү” уриатайгаар тус үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн худалдаа “Их Монгол Цогцолбор”-т энэ сарын 11-13-нд болох бөгөөд энэ үеээр номыг хямдралтай үнээр худалдаалах ажээ.

Харин “Нисдэг ном” төслийн хувьд зохиогчийг уншигчтай шууд холбох зорилготой төсөл ажээ. Өөрөөр хэлбэл тухайн ном ямар нэгэн нэмэлт өртөггүйгээр зохиолчоос уншигчид очих юм байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
их монгол цогцолбор хаана вэ?
2018/02/11 202.9.43.147
7777777
Эрээний бэлгээс эрдмийн бэлэг рүү”маш зөв
2018/02/09 202.55.191.205