8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Энхбаяр: Ард түмэн анхдагч, төр засаг хоёрдогч

2018-02-09 16:48:58

МАХН-ын II их чуулган өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжилнэ. Их чуулганд дүүрэг, сум, хороо зэрэг намын анхан шатны нэгжээс 1044 төлөөлөгч оролцож байгаагаараа илүү өргөн хүрээтэй, онцлогтой болж байгаа юм. Их чуулганы төлөөлөгчид Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм.  Мөн МАХН-ын дүрмийн өөрчлөлт, намын даргыг сонгох, Мөрийн хөтөлбөрийг батлах, шинэ Дээд Үндсэн хууль зэрэг чухал асуудлуудыг 1044 төлөөлөгчөөр хэлэлцүүлж эхэллээ. Чуулганы үеэр улс төрийн намуудаас МАХН-ын Их чуулганы төлөөлөгчдөд баяр хүргэж амжилт хүссэн илгээлт ирүүлэв.Тухайлбал,  МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, АН-ын дарга С.Эрдэнэ, ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл мэндчилгээ, илгээлт ирүүлсэн юм.

Их чуулганы үеэр Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар цөөнгүй илтгэл тавигдахын дотор  Монгол Улсын ирээдүйн хөгжлийн бодлого сэдвээр  МАХН-ын дарга, Монгол Улсын гурав  дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр үндсэн илтгэлийг тавилаа. Тэрээр Монгол Улсын хөгжлийн гарц, өнгөрсөн, одоо ирээдүй  илтгэлдээ “Бид Шинэ дээд үндсэн хууль бол Монголын тулгамдсан асуудлаас гарах хамгийн зөв хувьсгалт арга гэж үзэж байна.Шинэ дээд үндсэн хуулийн гол утга агуулга бол монгол хүн төр засгийн хамгаалалтад байна, монгол хүн монголын хамгийн том баялаг байна гэсэн зарчим юм. Үүнийг яаж хэрэгжүүлэх вэ. Ард түмэнд төр засгийн эрхийг бүрэн шилжүүлэх ёстой. Төр засгийн бүрэн эрхийн эх сурвалж нь ард түмэн мөн. Ард түмэн анхдагч, төр засаг хоёрдогч. Төрийн сүлд өршөө гэдэг үгийг түмний заяа түшиг гэдэг үгээр бүгдээрээ сольцгооё. Монгол улсын эзэд Монголын ард түмэн. Монголын ард түмэн Монголын хаан. Үүнийг би өнөөдөр зоригтойгоор зарлаж байна” гэдгийг онцоллоо.

 МАХН-ын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг   МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар, МАХН-ын Тамгын газрын дарга Н.Уламбаяр танилцуулна. Мөн  МАХН-ын Гүйцэтгэх товчоо, Бага чуулганы үйл ажиллагааны тайлан, Хяналт, ёс зүйн хорооны ажлын тайлан, Монгол Улсын ирээдүйн хөгжлийн бодлого илтгэлийг тус тус батлана.  

Их чуулганы эхний өдөр МАХН-ын Бүтэц, зохион байгуулалтын асуудлын хүрээнд МАХН-ын дарга, МАХН-ын Хяналт, ёс зүйн хорооны гишүүд, МАХН-ын Бага чуулганы гишүүдийг сонгох юм байна.  Түүнчлэн МАХН-ын II их чуулганаас сонгогдсон Бага чуулганы анхдугаар хуралдааны хүрээнд Ерөнхий нарийн бичгийн дарга, Дэд дарга нар, МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүдийг сонгоно. Мөн Их чуулганыг зохион байгуулах комиссын дарга О.Буяннэмэх “Гурван үеийг хамарсан хүндэтгэлийн концерт болно .Хоёрдугаар сарын 09-нд хүндэтгэлийн концертыг орон даяар TV9 телевизээр шууд дамжуулна. Хүндэтгэлийн концертыг УГЗ Цэрэндолгор найруулж, СГЗ Гүрбазар зохиолыг нь бичсэн. Концертод 450 орчим уран бүтээлч оролцоно. Өнөөгийн залуучууд түүхээ мэдэх ёстой. Ойрын хэдэн жил тоглогдоогүй утга учир бүхий концерт болно. 1921 оны хувьсгалыг харуулсан, Х.Чойбалсан даргын тусгаар тогтнол. Ю.Цэдэнбалын их бүтээн байгуулалтыг харуулсан гурван үеийн концерт болно. Дөрөв дэхь үе нь ирээдүйг харуулсан байх болно” гэдгийг онцоллоо.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
amjilt hvsie
2018/02/09 103.212.117.19