8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Мөнхбат: Ч.Хүрэлбаатар сайдын хоёр ах Хотгор шанагыг зарсан

2018-02-09 17:15:00

ЧУУЛГАН

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд үг хэлсний дараагаар УИХ-ын гишүүн А.Ундраа, Н.Амарзаяа, Б.Дэлгэрсайхан, Г.Тэмүүлэн нараас Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан “Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын өнгөрсөн оны 69 дүгээр тогтоолын хэрэгжилттэй холбоотойгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тавьсан асуулгын хариуг сонсож байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Улсаа уул, уулаар нь зардаг. Газраа зардаг юмнаас татвар авах нь зөв. Энэ хуулийг дэмжих хэрэгтэй. Үүнийг өмнө нь хийх хэрэгтэй байсан юм.  Хүрэлбаатар сайд сая хэллээ, “Айвенхоу майнз” компани “Рио тинто”-д Оюутолгойн лицензийг зарсан, нэг ч төгрөг төлөөгүй гэлээ. Дубайн гэрээгээр ийм нөхцөл байдал бий болчихоод байгаа. Тэгвэл үүнд хэн хариуцлага хүлээх юм. Ч.Хүрэлбаатар сайдын хоёр ах нь Хотгор шанагын нүүрсний уурхайг 10 сая ам.доллараар зарсан асуудал бий. Тэд хувиа авчихсан. 30 хувь гэдэг бол 7 тэрбум гаруй төгрөг. Ийм юмнууд энэ хуулийн өөрчлөлтөөр эргэж орж ирэх үү. Эх оронч дүр эсгэж уул ус, газраа худалддаг байдлыг таслан зогсоох ёстой. Хоёр төрсөн ах, туслах нь ийм наймаа хийгээд данс руу мөнгө орсон нь батлагдсан. Энэ мэт өмнө нь хийгдсэн наймаануудыг яах вэ. Ний нуугүй ярьцгаая. Ц.Элбэгдорж гэдэг хүний нөлөөгөөр олон газрыг зарсан" гэлээ. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Ж.Мөнхбат өмнө нь эсэргүүцэж байсныг одоо дэмжиж байгаад талархъя. Хотгор шанага гэдэг гүтгэлгээ зогсоо. Надад лиценз авсан, зарах наймаанд нь оролцсон тохиолдол байхгүй. Төрийн өмчийг хувьчилж авсан нэг ширхэг ч хувьчлал байхгүй. Энэ талаар би БНСУ-д албан ёсоор хандсан. Та огцорсондоо дургүй чинь хүрээд байж магадгүй. Дургүй хүрсэн гээд хүн битгий гүтгээрэй. Энэ хуулийг батлах учиртай. Элдвээр гүтгэлээ гээд буцаж болохгүй. Ямарваа нэг арилжаа наймаа хийдэг бол татвараа авдаг байх ёстой" гэлээ. 

УИХ-ын гишүүн Я.Содбаатар "2018 оны төсөв батлах үед Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж, баталсан. Лицензийн наймааны шилжих хөдөлгөөн дээр татвар тавьж байгаа нь зөв ч геологи уул уурхайн цөмийг өөрчилсөн. Уул уурхайн салбарыг мөнгө гэдгээр харснаар хөрөнгө оруулалтыг үргээх чиглэл рүү явчих шиг. Бүх тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар явуулахаар байгаа. Ирэх гурван сараас эхлээд хөрөнгө оруулалтын хурлууд болно. Бүгдээс нь шүүмжлэл сонсоно. Юм олох гэж байгаад орж ирж байгаа хөрөнгө оруулалтаа хумина" гэлээ. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Оюутолгой" зэсийн орд газрыг “Айвенхоу майнз” компани “Рио тинто”-д зарсан. Үүнээс монголчууд нэг ч төгрөгийн татвар авч чадаагүй. Энэ төрлийн наймаа их явж байгаа, үүнийг л хаах зорилготой юм. Австралид өргөдлөөр талбай өгдөг жишиг байхгүй. Өргөдлөөр лицензээ өгдөг жишиг байхгүй. Тийм учраас уралдаант шалгаруулалт руу  нь л оруулъя. 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс энэхүү татварын цоорхойг нөхсөн хууль гаргаснаараа эрх шилжүүлсний 30 хувиас бултдаг байсан бол одоо боломжгүй болсон.  Алийн болгон баялгаа татваргүй байлгах юм бэ. Хамгийн том хувьцаа эзэмшигч лиценз зарахад түүнээс татвар авна. 1, 2, 3 хувьтай хүмүүс хувьцаагаа зарахад татвар төлөхгүй. Лицензийг хэн түрүүлж дугаарласан нь, хэн том биетэй нь,  дараа нь хэн түрүүлж кноп дарсан нь авч дараа нь зардаг байсныг болиулсан.  Одоо сонгон шалгаруулалт руу орж ирүүлж байгаа. 20 хэдэн жилд ажилласан аж ахуйн нэгжид боломж олгох ёстой.  Хэдий болтол зэрлэг капитализмын зарчмаар уул уурхайн баялгийг шийдэх юм бэ. Одоо бол нийт дүнгээс 30 хувийн татвар авна гэж байгаа. Зөрүү дээрээс нь татвар авах судалгаа хийгдэж байна.йн шилжилт хөдөлгөөнөөс татвар авах ёстой гэдэг дээр санал нэг байна. Цахим лицензийн луйвар газар авсан. Лицензийг зарсан нөхцөлд 30 хувийн татвар ногдуулна гэхээр банкууд санаа зовж яриад байна. Цаашдаа банк санхүү, геологидоо яаж нөлөөлөх вэ гэдгийг сайн судалгаа хийх хэрэгтэй" гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Хулгайч нар
Хар хэрээнүүд бүгд ялгаагүй хулгайч нар хэн сайн хулгай хийнэ тэр амьдрана гэсэн хууль үйлчилж байна Дунд түвшинд - агентлаг, захирал, хэлтэс, алба-нар хамгийн их идэж байгаа шүү дээ нөхдүүдээ
2018/02/10 180.149.103.84
Баатар
Хүрэлбаатарын ах нарын дансанд зарсан уурхайн нь мөнгө орчихсон байхад энэ нөхөр надад тийм юм байхгүй гэж гүрийгээд байгаам даа. Ямарч хэрэг баталгаатай баримтаар нотлогддог шүү Хзрэлбаатараа.
2018/02/10 202.9.40.110
Zochin
н. Мөнхбат н. Хүрэлбаатар сайдыг харахаараа хоолоо харамлаж байгаа мэт нохойн гөлөг мэт давшлах юм. У. Хүрэлсүхийн засгийн газар булаад орхисон булууны ясыг нь өгөхгүй байгаам байхдаа 160 тэр бумын
2018/02/10 103.229.121.249
Zochin
н. Мөнхбатаа чи яасан тайвширч болдоггүй залуу бэ. Насаараа сайд хийх гээд байсан юм уу.Наад шокноосоо гараач Загийн газрын сайдуудруу давшилж дайрсан галзуу мэт хүн байхийм
2018/02/10 103.229.121.249
Иргэн
Хотгор шанагаасаа татвар өгаөрэй
2018/02/09 27.123.212.140
зочин
хамгаалуулах намтай хүн хэрэг эрхлэх газрын албанд байсан хүн
2018/02/09 182.160.0.107
зочин
төрөөс төрсөн тербумтан ам алдах уу
2018/02/09 182.160.0.107