8o
Улаанбаатар хот
mobile menu

Намрын чуулганыг завсарлууллаа

2018-02-09 17:25:03

УИХ-ын намрын чуулганыг завсарлууллаа. Өнөөдрийн чуулганы хуралдаанд 58 гишүүн оролцлоо. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэлсэн юм. Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн А.Ундраа, Н.Амарзаяа, Б.Дэлгэрсайхан, Г.Тэмүүлэн нараас Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан “Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын өнгөрсөн оны 69 дүгээр тогтоолын хэрэгжилттэй холбоотойгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тавьсан асуулгын хариуг сонсов. 

Уг асуудлыг хэлэлцсэний дараа намрын чуулганыг завсарлууллаа. УИХ-ын гишүүд маргаашнаасөөр, өөрсдийн тойрогтоо ажиллах юм. 

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл