Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн М, X, Улаанбаатар хотын иргэн Н нар хууль бусаар малтлага хийж эртний чулуужсан үлэг гүрвэлийн яс олжээ.Энэ олдвор нь 71-84 сая жил хуримтлагдсан Жодахтын давхаргадасны Төгрөгийн ширээгийн олдворт газар буюу Өмнөговь аймгийн Булган сумын нутаг дэвсгэрээс олдсон байх магадлалтай юм байна.Шинжилгээгээр эвэрт үлэг гүрвэлийн бүтэн биеийн хэлхээ болон толгойн яс, нугасан хошуут үлэг гүрвэл болох 14.5-19.5 см хэмжээтэй зулзагын бүрэн бус хэлхээ яс болох нь тогтоогджээ.
Түнийгээ энэ сарын 17-ны оройн 18:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт тээвэрлэж явсныг тус дүүргийн Замын цагдаагийн тасаг, Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн алба хаагчид илрүүлжээ.