8o
Улаанбаатар хот
mobile menu

М.Энхболд: Түмний амьдрал хэцүү байхад төрийн албан хаагч тансаглах нь шударга ёсонд нийцэхгүй

2018-02-09 17:59:00

УИХ-ын намрын чуулганыг завсарлууллаа. Намрын ээлжит  чуулган ажлын 93 өдөр чуулжээ. УИХ-ын нэгдсэн хуралдаан 32 удаа хуралдаж, нийт 125 хууль, 54 тогтоол хэлэлцэн баталсан байна. УИХ 2018 оны Улсын төсвийг төсвийн орлогыг бодитой болгохыг зорьж баталжээ. Эдийн засаг өнгөрсөн онд 4 функтээр өсчээ.  Энэ онд сургууль, цэцэрлэгийг нэмж барих, “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж, малчдын тэтгэврийн насыг бууруулж,  393 ахмадын тэтгэврийг нэмжээ. ЖДҮ-ийн сангаас иргэдэд олгох зээлийг нэмэгдүүлжээ. Мөн энэ онд 32 сургууль, 87 цэцэрлэг шинээр барьж, зарим сургууль, цэцэрлэгийг өргөтгөх хөрөнгө оруулалтын зардлыг төсөвт суулгаж өгснөөр гурван ээлжээр хичээллэдэг,  сугалаагаар цэцэрлэгт хүүхдээ өгдөг тогтолцоо халагдах болж байгаа аж.Иргэдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байгаа агаарын бохирдлыг бууруулах асуудлаар намрын чуулганаар хууль тогтоол баталсан байна.  Агаарын бохирдлын эсрэг сан байгуулж, аймаг, нийслэлийн Засаг дарга агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний талаар  тайлан гаргах албатай байхаар  болжээ.

Өнгөрсөн он жилүүдэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэр хэмжээний мөнгө зарсан, хэдий хэмжээний мөнгийг үргүй зарцуулсан талаар дүгнэлт гаргаж, холбогдох хүмүүст хариуцлага тооцох иргэдийн саналыг хэрэгжүүлэх аж. Нийслэлийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэхэд 2018 онд 10 тэрбум төгрөг тусгасан байна. Нийтдээ 35 тэрбум төгрөгийн өртөг бүхий ажлыг 2020 он гэхэд хэрэгжүүлж дуусах гэнэ. Түүхий нүүрсний хэрэглээг багасгах, шингэрүүлсэн хий, халаалтыг ашиглах чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Төв банкны болон банкны салбартай холбоотой хуулийг баталж, макро эдийн засгийг эрсдлээс хамгаалах, төр татвар  төлөгчийн мөнгөөр банкны өмнөөс хариуцлага хүлээхийг зогсоосон байна.

УИХ-ын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ "Өнгөрсөн зун нийт хэсгийн дийлэнх хэсэгт гандуу, гантай байсан. Тиймээс өвс, тэжээл бэлтгэхэд 9 тэрбум төгрөгийг баталсан. Малын тэжээл импорлоход татвараас чөлөөлсөн. Намрын чуулганаар Малын генетийн тухай хууль баталсан нь мал амьтны гаралтай бүтээгдэхүүнийг экспортолж, малчдын амжиргааг дээшлүүлэхэд нэмэртэй болсон. Парламент хуульд заасны дагуу үүргээ зохих ёсоор биелүүлж байна. Гэтэл сүүлийн үед Ерөнхийлөгч болон зарим намын зүгээс УИХ-ыг тараах асуудлыг ярьж байна. Үүнийг шаардлага гэхээсээ УИХ-ын үйл ажиллагааг бүдгэрүүлэх гэсэн үйлдэл гэж ойлгож байна. Бид эдийн засгийн хүндрэл орсон Засгийн газрыг өмнөх эрх баригчид бидэнд хүлээлгэж өгсөн.  Манай Засгийн газар ОУВС-тай хамтарч, хөтөлбөр хэрэгжүүлсэнээр эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж байна. Хэдийгээр айл өрхийн, иргэдийн халаасанд үр шим нь очоогүй ч эдийн засаг өссөн дүнтэй байна.  ОУВС-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлснээр гадаад улсаас бага хүүтэй, урт хугацаатай бонд авч, зээл төлөх нөхцөл бүрдсэн. Нийт 1.1 тэрбум ам.долларыг өрийг барагдуулаад байна. Эдгээр зээлээр эдийн засгийг сэргээх хөтөлбөр хэрэгжүүлнэ. Гадаад улсад Монголын нэр хүнд сэргэж, хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж байна. 

Малчдын тэтгэврийн насыг бууруулснаар энэ онд 2013 малчин тэтгэврээ тогтоолгоно. Ахмад настнуудын тэтгэврийг нэмэхэд 137.4 тэрбум төгрөгийг суулгаж, баталж өгсөн. “Жижиг, дунд үйлдвэрийг бүх талаар дэмжих нь төрийн үүрэг. Тиймээс жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэхэд зориулж, 99.2 тэрбум төгрөг баталж өглөө. Иргэдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байгаа агаарын бохирдлыг бууруулах асуудал УИХ анхаарлын төвд байлаа.  Иймээс ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. УИХ агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой тогтоолыг баталлаа. Банкны салбарт дураар авирлах, арилжааны давуу байдал үүсгэхээс сэргийлж, харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх ашиг зөрчигдөх, төр татвар төлөгчийн өмнөөс хариуцлага хүлээдэг байдлыг зогсоож,  эрх зүйн орчныг бүрдүүллээ. 2019 оноос хэрэгжих Төрийн албаны тухай хууль сонгуулийн дараа төрийн албыг бужигнуулж, халагддаг байдлыг хязгаарлалаа.

Төрийн албанд анх орох, албан тушаалд томилогдоход шалгууртай боллоо. Төрийн албанд ороход шалгуур тавигдаж байна. Тухайлбал, Төрийн нарийн бичгийн даргаар томилогдох хүн төрд 15 буюу түүнээс дээш жил ажилласан байх юм.  Эдийн засгийн өсөлт 2013 оноос тасралтгүй буурсаар, төсвийн алдагдал 3.6 их наядад хүрсэн улсыг бид хүлээн авч шинэ Засгийн газар байгуулж байсан.Улс орны эдийн засаг нэн хүнд байдалд орсон, евро бондын төлбөрийг хийх боломжгүй хүнд байдалд орсон байсныг мартах учиргүй. Харин энэ УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэнгүүт орлогын тогтвортой эх үүсвэр бий болгох, ОУВС-тай өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлэх. Өндөр хүүтэй дотоод болон гадаад бондоос татгалзах бодлогыг тууштай хэрэгжүүлж байна.

 Тансаглал үрэлгэн зардал аль ч шатанд байх ёсгүй. УИХ-ын гишүүний нэр хүнд нь унаж байна. Хуулиар олгосон эрх хэдий байвч үүрэг хариуцлага чухал гэдгийг сануулъя. Ёс зүйн хариуцлага хүлээх нь хувь хүний өөрийн ёс зүйгээс хамаардаг. Хуулийн чанарт анхаарах нь чухал болж байна. Өргөн барьсан хууль босго давахгүй буцах, баталсан хууль хэрэгжиж эхэлмэгц Үндсэн хууль дээр унах тохиолдол гарсаар байна. УИХ-ын гишүүдийн ёсзүйн хариуцлага яригдаж байна. Сонгогчдынхоо итгэлийг хөсөрдүүлж огоорох эрх бидэнд байхгүй. Түмний амьдрал хэцүү байхад төрийн албан хаагч тансаглах нь шударга ёсонд нийцэхгүй. Улстөрчид өөрөөсөө улс төрийн соёлыг бий болгох хэрэгтэй. 

УИХ-ын баталсан хууль ҮХЦ-д унах асуудал байна. Энэ нь чанартай хууль батлах шаардлагыг нэхэж байна. Улс орны хийгээд ард иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг шийд гэж ард иргэд биднийг сонгосон. Тиймээс УИХ-ын чуулган завсарласан хэдий ч улс орны шаардлагатай асуудлаар ээлжит бус чуулган зарлан хурулдуулахыг мэдэгдье. Монгол Улсынхаа ард иргэдэд сайн сайхныг хүсье. Та бүхэн төрлөөрөө түвшин амгалан, элгээрээ энх амгалан сайхан шинэлээрэй. Монгол Улсын Их хурлын ээлжит намрын чуулган хаасныг мэдэгдье" гэлээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Энэ М.Энхбол гэж хүнийг бид ойлгодоггүйм уу, эсвэл энэ хүн үнэхээрийн ийм сэтгэлгээгүй хүн үү ... ёстой бүү мэд
2018/02/12 103.229.123.110
Иргэн
Ми.Энх60лдын хэлсэн үг ямар ойлгомжгүй "УС" шиг... Юу хийсэн, юу хийх яах нь ч тодорохойгүй. Харин батлах гэж байгаа хуулийнхаа утга, агуулга, зорилгыг ойлгож мэдээгүй БАТАЛСАН нь л ҮНЭН юм байна..
2018/02/10 122.201.22.133
Зочин
Байсан, хэрэгжиж байсан хууль эргээд байрандаа очсон, УИХ хаварын чуулганаар 2016 оны ажилаа хийж эхлэх боловуу?
2018/02/09 150.129.141.100