8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн цаг агаарын урьдчилсан мэдээ

2018-02-10 10:35:51

Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. 17-19 градус хүйтэн байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.

Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Дархадын хотгор болон  Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл