8o
Улаанбаатар хот
mobile menu

“Тахтийн цом”-д барилдсан манай дөрвөн бөх бүгд медаль хүртлээ

2018-02-10 10:37:38

Ираны алдарт бөх Голам Реза Тахтийн нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээн Ираны табриз хотноо амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Монгол улсаа төлөөлөн дөрвөн бөх барилдсан бөгөөд хоёр алт, хоёр хүрэл медаль хүртэж, бүгд медальд хүрсэн сайхан амжилт үзүүлжээ.

57 кг-ын жинд барилдсан ДАШТ-ий хошой хүрэл медальт, МУГТ Э.Бэхбаяр 2017 оны залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Михран Жабуряныг 10:0, Ираны Хамид Халилыг 12:0, аваргын төлөө мөн Ираны Надер Хажиханийг 11:0-ээр ялан, тасархай түрүүлжээ.

65 кг-ын жинд ОУХМ Т.Тулга тэгшитгэлд “Лас Вегас 2015” ДАШТ-ий хүрэл медальт, Украины В.Шуптарыг 8:2, шөвгийн наймд Болгарын Филип Новачковыг 11:0, хагас шигшээд Шота Партеназег 4:4, шигшээд Ираны Мортеза Гиясийг 5:0-ээр ялан аваргалжээ.

92 кг-ын жинд ОУХМ Ө.Батзул Гүржийн Луза Церцвазег 14:6, шөвгийн наймд Ираны Амир татариг 9:3-аар ялж, шөвгийн дөрөвт үлдээд Арашк Мохебид 0:10-аар явагдсан ч хүрэл медалийн төлөө Жавид Садыковыг 5:0-ээр хожжээ.

125 кг-д өрсөлдсөн М.Лхагвагэрэл шөвгийн 16-нд Туркийн Октай Гунгорыг оноогоор цэвэр ялаад эзэн орны Жафар Шамснатерид ялагдсан байна. Улмаар дагах барилдаанд Гүржийн Роланди Андрази, хүрлийн төлөө Тажикистаны Абдулрашид Гольжановыг ялжээ.    

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл