8o
Улаанбаатар хот
mobile menu

ОНЦЛОХ ИШЛЭЛ: Тансаглал үрэлгэн зардал аль ч шатанд байх ёсгүй

2018-02-10 10:53:20

УИХ-ын намрын чуулган өчигдөр завсарлалаа. Намрын ээлжит  чуулган ажлын 93 өдөр чуулжээ. УИХ-ын нэгдсэн хуралдаан 32 удаа хуралдаж, нийт 125 хууль, 54 тогтоол хэлэлцэн баталсан байна. УИХ 2018 оны Улсын төсвийг төсвийн орлогыг бодитой болгохыг зорьж баталжээ. Эдийн засаг өнгөрсөн онд 4 функтээр өсчээ.  Энэ онд сургууль, цэцэрлэгийг нэмж барих, “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж, малчдын тэтгэврийн насыг бууруулж,  393 ахмадын тэтгэврийг нэмжээ. ЖДҮ-ийн сангаас иргэдэд олгох зээлийг нэмэгдүүлжээ. Мөн энэ онд 32 сургууль, 87 цэцэрлэг шинээр барьж, зарим сургууль, цэцэрлэгийг өргөтгөх хөрөнгө оруулалтын зардлыг төсөвт суулгаж өгснөөр гурван ээлжээр хичээллэдэг,  сугалаагаар цэцэрлэгт хүүхдээ өгдөг тогтолцоо халагдах болж байгаа аж. Намрын чуулганыг хааж УИХ-ын дарга М.Энхболдын хэлсэн ОНЦЛОХ 30 ишлэлийг хүргэж байна. 

  1.  Парламент хуульд заасны дагуу үүргээ зохих ёсоор биелүүлж байна. Гэтэл сүүлийн үед Ерөнхийлөгч болон зарим намын зүгээс УИХ-ыг тараах асуудлыг ярьж байна. Үүнийг шаардлага гэхээсээ УИХ-ын үйл ажиллагааг бүдгэрүүлэх гэсэн үйлдэл гэж ойлгож байна. 
  2. Бид эдийн засгийн хүндрэл орсон Засгийн газрыг өмнөх эрх баригчид бидэнд хүлээлгэж өгсөн. 
  3. Манай Засгийн газар ОУВС-тай хамтарч, хөтөлбөр хэрэгжүүлсэнээр эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж байна.
  4. Хэдийгээр айл өрхийн, иргэдийн халаасанд үр шим нь очоогүй ч эдийн засаг өссөн дүнтэй байна. 
  5. ОУВС-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлснээр гадаад улсаас бага хүүтэй, урт хугацаатай бонд авч, зээл төлөх нөхцөл бүрдсэн.
  6. Нийт 1.1 тэрбум ам.долларыг өрийг барагдуулаад байна. Эдгээр зээлээр эдийн засгийг сэргээх хөтөлбөр хэрэгжүүлнэ. Гадаад улсад Монголын нэр хүнд сэргэж, хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж байна. 
  7. Малчдын тэтгэврийн насыг бууруулснаар энэ онд 2013 малчин тэтгэврээ тогтоолгоно
  8.  2019 оноос хэрэгжих Төрийн албаны тухай хууль сонгуулийн дараа төрийн албыг бужигнуулж, халагддаг байдлыг хязгаарлалаа.
  9. Төрийн албанд анх орох, албан тушаалд томилогдоход шалгууртай боллоо.
  10.  Эдийн засгийн өсөлт 2013 оноос тасралтгүй буурсаар, төсвийн алдагдал 3.6 их наядад хүрсэн улсыг бид хүлээн авч шинэ Засгийн газар байгуулж байсан
  11. .Улс орны эдийн засаг нэн хүнд байдалд орсон, евро бондын төлбөрийг хийх боломжгүй хүнд байдалд орсон байсныг мартах учиргүй.
  12. Өндөр хүүтэй дотоод болон гадаад бондоос татгалзах бодлогыг тууштай хэрэгжүүлж байна.
  13.  Тансаглал үрэлгэн зардал аль ч шатанд байх ёсгүй.
  14. УИХ-ын гишүүний нэр хүнд нь унаж байна.
  15. Хуулиар олгосон эрх хэдий байвч үүрэг хариуцлага чухал гэдгийг сануулъя.
  16. Ёс зүйн хариуцлага хүлээх нь хувь хүний өөрийн ёс зүйгээс хамаардаг. Хуулийн чанарт анхаарах нь чухал болж байна.
  17. Өргөн барьсан хууль босго давахгүй буцах, баталсан хууль хэрэгжиж эхэлмэгц Үндсэн хууль дээр унах тохиолдол гарсаар байна. 
  18. УИХ-ын гишүүдийн ёсзүйн хариуцлага яригдаж байна.
  19. Сонгогчдынхоо итгэлийг хөсөрдүүлж огоорох эрх бидэнд байхгүй.
  20. Түмний амьдрал хэцүү байхад төрийн албан хаагч тансаглах нь шударга ёсонд нийцэхгүй.
  21. Улстөрчид өөрөөсөө улс төрийн соёлыг бий болгох хэрэгтэй. 
  22. УИХ-ын баталсан хууль ҮХЦ-д унах асуудал байна. Энэ нь чанартай хууль батлах шаардлагыг нэхэж байна.
  23. Улс орны хийгээд ард иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг шийд гэж ард иргэд биднийг сонгосон.
  24. УИХ-ын чуулган завсарласан хэдий ч улс орны шаардлагатай асуудлаар ээлжит бус чуулган зарлан хурулдуулахыг мэдэгдье.
  25. Шөнийн цахилгааны үнийг хөнгөлөх, цахилгаан халаагуур нэвтрүүлэх зэрэгт зориулж төсөвт 16,9 тэрбум төгрөг суулгаж өгсөн.
  26. Банкны салбарт дураар авирлах, арилжааны давуу байдал үүсгэхээс сэргийлж, харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх ашиг зөрчигдөх, төр татвар төлөгчийн өмнөөс хариуцлага хүлээдэг байдлыг зогсоож,  эрх зүйн орчныг бүрдүүллээ.
  27. 2019 оноос хэрэгжих Төрийн албаны тухай хууль сонгуулийн дараа төрийн албыг бужигнуулж, халагддаг байдлыг хязгаарлалаа.
  28. Төрийн албанд анх орох, албан тушаалд томилогдоход шалгууртай боллоо.
  29. Ерөнхийлөгч болон зарим улс төрийн намын зүгээс УИХ-ыг тараах тухай ярих боллоо.УИХ-ыг тараах асуудлыг ажил сайжруулах шаардлага гэж ойлгож болох ч Үндсэн хуулиар тогтоосон эрх мэдэлд нь халдаж, үйл ажиллагааг нь сулруулах гэсэн үйлдэл гэж үзэхээс өөр арга байхгүй.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
naran
edgeer 29 asuudal dotor dahardaj orson 2-3 asuudal bna,uuniig harah nudtei hun baidaggui yumuu,esvel toriin ajild iim hainga handdag yumuu,haramsaltai,shan shan ajil hiilgee l gene tuuniigee bichij bg
2018/02/12 95.90.195.240
Иргэн
Хэлсэн уг хийсэн уйлдэл нь зердег эвгуй хун
2018/02/11 103.229.122.29
Zorig
Oilgotsgoov uu mengetei mengegui humuusee!!
2018/02/10 27.123.214.106
иргэн
БҮДҮҮН охиныхон хуриман дээр 30 ширхэг Бенз жийп цуваа болж яваал үнэн тансаг юманд дуртай гар шүү. Одоо өөрийнхөн унадаг 570 час улаан салонтой юм бна лээ үнэн НАМБАГҮЙ гар даа
2018/02/10 203.91.115.41
z
odoo ooroo tansag zolgoltoo hiih bailgui dee
2018/02/10 66.181.176.39
ard
hudlaa bitgii hujaa zan gargaj junigleed bai 60 terbumin hergiin ezen ni chi biz de
2018/02/10 66.181.191.245