8o
Улаанбаатар хот
mobile menu

Гал тахиа жилийн шилдэг 8 бөх тодорлоо

2018-02-10 12:02:52

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос Гал тахиа жилийн шилдэг 8 бөх тодруулсан байна. Гал тахиа жилийн хамгийн шилдэг бөхөөр  Ховд аймгийн Зэрэг сумын уугуул Улсын харцага Б.Бат-Өлзий тодров. Удаах байруудад Улсын харцага О.Хангай, Улсын гарьд Ө.Бат-Орших, Улсын заан Н.Жаргалбаяр, Улсын арслан Н.Батсуурь, Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын харцага Т.Баасанхүү, Улсын харцага М.Бадарч нар эрэмбэлэгдэв.

Гал тахиа жилийн Цагаан сарын барилдаанаас эхлэн нийт 23 барилдааны дүнгээр шилдэг бөхчүүдийг ийнхүү тодруулжээ. Шилдэг 8 бөхийн бай шагналыг Цагаан сарын барилдааны үеэр гардуулна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл