8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр маргааш их цэвэрлэгээтэй

2018-02-10 12:41:43

Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээ хоёрдугаар сарын 10-11-ний өдрүүдэд болно.

Ил задгай үүссэн хогийн цэгүүд, айл өрх, ААН-үүдийн хог хаягдлыг ачиж, цуглуулах, хотын гол гудамж зам талбай, хотоос гарсан автозамуудын цас мөс, замын тусгаарлах хайс, хашлагыг арчиж угаах, СӨХ, ААН байгууллагуудын орчны 50 хүртэлх метр нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх юм.

Цэвэрлэгээнд оролцоогүй ААН, байгууллагуудад Хог хаягдлын тухай хууль, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцно. 

Иймд бүх нийтийн их цэвэрлэгээнд иргэд, байгууллага, ААН-үүдийг идэвхтэй оролцохыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас уриаллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл