Та сар шинийн баяраар олон өнгийн бууз хийхийг хүсч байна уу. Тэгвэл та хүнсний ногоо ашиглан олон өнгийн бууз хийж болох аж. Орц: мах,сонгино, давс, амтлагч, гурил,ус, хүрэн манжин,лууван, спинач буюу буудай. Эхлээд мах, сонгино,давс,амтлагчаа жижиглэн хэрчээд хольж бэлтгэнэ. Үүний дараа хүрэн манжин-хүрэн,лууван-улбар шар, спинач ногоон өнгийг гаргадаг аж.Ногоогоо тус тусад нь миксердэж, шүүсийг нь гаргаад гурил зуурах усандаа хийнэ. Ингээд өнгийн гурилаараа буузаа хүссэн хэлбэр гарган чимхэнэ.
Өнгө,өнгийн бууз хийж баярын ширээгээ чимээрэй
2016-01-27 15:06:00