8o
Улаанбаатар хот
mobile menu

Х.Баттулга: “Эрдэнэт”-ийн 51 хувьд гарын үсэг хуурамч биш, хуйвалдсан нь арбитраар тогтоогдлоо

2018-02-11 10:00:00

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Орхон аймагт ажиллах үеэрээ Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Засгийн газрын эзэмшлийн 51 хувьтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлжээ.

Төрийн тэргүүн, “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувьтай холбоотой асуудлыг олон хүн ярьж байна. Би Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа энэ үйлдвэрийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэнгээс энэ асуудлын талаар тодруулж анхаарч байсан. Хэрвээ хуурамч гарын үсэг зурж зээл авсан бол хуурамч гарын үсэг зурсантай холбоотойгоор асуудал шийдэгдэнэ гэж бодож байсан. Харамсалтай нь, сая “Стандарт” банкны талд Арбитрын шүүхийн шийдвэр гарлаа. Тэгэхээр гарын үсэг хуурамч биш юм байна, хуйвалдсан асуудал байна гэдэг нь шүүхээр тогтоогдож байна гэсэн үг боллоо. Анх “Стандарт” банктай “Жаст” групп 2009 оны долдугаар сарын 8-нд, 2010 оны наймдугаар сарын 5-нд гэрээ байгуулж зээл авсан байна. Би холбогдох байгууллагуудаас нь бичгээр тайлбар авч байгаа. Удахгүй энэ талаар Засгийн газар болон бусад байгууллагад хандана. Иргэдийн бодоод байгаа шиг юу, юугүй 51 хувийг нь хураагаад авахгүй байх. Хэлэлцээрээр шийдэгдэх байх.

Мөн би сонгуулийн үеэр Эрдэнэт хотод ирээд, “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаж байсан, энэ үйлдвэрийн бүтээн байгуулалтад гар бие оролцож байсан үе, үеийн Эрдэнэтчүүд энэ үйлдвэрийн 10 хувийг авах эрхтэй гэж хэлж байсан. Энэ талаарх саналаа ярьж, хэлж байгаа” гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Энэ засгийн газар ард түмэнд хувьцаа болгож 10% өгнө гээд зарлачихсан ш дээ. Ерөнхийлөгчөө засгийн газрын гаргасан шийдвэрийг би гээд яриад явж болж багаам уу. 49% Ардчиосан нам хувийн кампанид зарсан
2018/02/11 103.229.120.5
Орос шоучин
ККК.Арга хэмжээ авдаг Ерөнхийлөгч биш С-1-н Мөнхбаясгалан янхан шигээ л байх юм.
2018/02/11 202.179.27.214