8o
Улаанбаатар хот
mobile menu

Сар шинийн баярт зориулсан цуврал барилдаан өнөөдөр эхэлнэ

2018-02-11 13:00:00

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос Сар шинийн баярт зориулан зохион байгуулах цуврал барилдаан өнөөдөр буюу энэ сарын 11-нээс эхэлнэ.

Тодруулбал Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шар нохой жилийн Цагаан сарын баярт зориулсан үндэсний бөхийн цуврал барилдаан “Бөхийн өргөө”-нд аймаг, цэргийн цолтой залуу бөхчүүдийн барилдаанаар эхлэх юм.

Мөн сумын цолтой болон залуу бөхчүүд хоёрдугаар 12-нд барилдах бол аймаг, цэргийн начин цолтой бөхийн барилдаан 13-нд тус тус болно. Харин хоёрдугаар сарын 14-нд өсвөр болон нийтийн монгол шандастны ээлжит барилдаан болохоор товложээ. Улмаар хоёрдугаар сарын 15-ны 12 цагаас Сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно. Уг барилдаанд зодоглох бөхчүүдийг хоёрдугаар сарын 14, 15-ны өдрүүдэд Бөхийн өргөөнд бүртгэнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл