8o
Улаанбаатар хот
mobile menu

Цагаан сараар худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарь

2018-02-11 13:50:00

Сар шинийн баярын үеэр ажиллах худалдаа, үйлчилгээний газрууд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана.

ДЭЛГҮҮРҮҮД

  • Хүнсний дэлгүүрүүд 02 дугаар сарын 15-нд 09.00–24.00 цагт ажиллаж, 02 дугаар сарын 16, 17, 18-нд амарч, 02 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

  • “Номин тав трейд” ХХК-ний салбар дэлгүүрүүд битүүний өдөр буюу 02 дугаар сарын 15–нд бүх хайпермаркет, супермаркетууд 09.00–22.00 цагт ажиллаж, шинийн 1 буюу 02 дугаар сарын 16-нд амарна. Шинийн 2 буюу 02 дугаар сарын 17-нд бүх сүлжээ дэлгүүр, супермаркетууд 11.00 -20.00 цагийн хооронд ажиллана. Шинийн 3 буюу 02 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Номингийн бүх салбарууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

  • “Сансар” сүлжээний дэлгүүрүүд битүүнд буюу 02 дугаар сарын 15-нд 08.00-22.00, бөөний төвүүд 09.00-21.00 цагт ажиллана. Шинийн 1 буюу 02 дугаар сарын 16-нд “Сансар” сүлжээний супермаркетууд 11.00-20.00 цагт ажиллаж, шинийн 2 буюу 17-нд 10.00-22.00 цагт ажиллана. Шинийн 1, 2, 3 буюу 02 дугаар сарын 16, 17, 18-нд бөөний төвүүд амарна. Шинийн 3, 4 буюу 02 дугаар сарын 18, 19-нд “Сансар” супермаркетууд 09.00-22.00, “Сансар -9” бөөний төв 10.00-20.00 цагт ажиллаж, “Сансар”-10 бөөний төв амарна. 02 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн бүх сүлжээ дэлгүүрүүд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

  • “Боса” сүлжээний дэлгүүрүүд битүүнд буюу 02 дугаар сарын 15-нд 09.00–21.00 цаг хүртэл ажиллаж, сүлжээний бүх дэлгүүрүүд шинийн 1 буюу 02 дугаар сарын 16-нд 13.00–21.00, шинийн 2 буюу 02 дугаар сарын 17-нд 09.00 -21.00, шинийн 3 буюу 02 дугаар сарын 18-нд 09.00-23.00 цагийн хооронд ажиллана. 02 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн бүх сүлжээ дэлгүүрүүд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

  • “Миний дэлгүүр” ХХК-ний “Миний сүлжээ” дэлгүүрүүд битүүн буюу 02 дугаар сарын 15-нд 08.30–22.00 цагт ажиллаж, сүлжээ дэлгүүрүүд шинийн 1 буюу 02 дугаар сарын 16-нд амарна. Шинийн 2 буюу 02 дугаар сарын 17-нд 10.00-18.00 цагт ажиллаж, шинийн 3 буюу 02 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

  • “Е-Маrt” их дэлгүүр битүүн буюу 02 дугаар сарын 15-нд 09.00-21.00 цагт ажиллана. Шинийн 1 буюу 02 дугаар сарын 16-нд амраад, шинийн 2, 3 буюу 02 дугаар сарын 17, 18-нд 12.00-21.00 цагт ажиллаж, 02 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

  • “Нарантуул” худалдааны төв 02 дугаар сарын 15-нд 10.00-19.00 цагт ажиллаж, 02 дугаар сарын 16-ны өдрөөс 02 дугаар сарын 23-ыг дуустал амарна. 02 дугаар сарын 24–ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

  • “Хар хорин” худалдааны төв битүүн буюу 02 дугаар сарын 15-нд 09.00-19.00 цагт бүтэн ажиллаж, 02 дугаар сарын 16-ны өдрөөс, 02 дугаар сарын 19-ний өдрүүдэд амарна. 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

  • “Барс” 1, 2 худалдааны төвүүд битүүнд буюу 02 дугаар сарын 15–нд 09.00-19.00 цаг хүртэл ажиллаж, шинийн 1, 2, 3, 4 буюу 02 дугаар 16, 17, 18, 19 -нд амарч, 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

  • “Хүчит шонхор” худалдааны төв битүүнд буюу 02 дугаар сарын 15-нд 06.00–18.00 цагт ажиллаж, шинийн 1 буюу 02 дугаар сарын 16-ны өдрөөс, 02 дугаар сарын 22-ныг дуустал амраад, 02 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

  • “Да хүрээ трейд” техникийн зах 02 дугаар сарын 15-нд 09.00–15.00 цаг хүртэл ажиллаж, шинийн 1, 2, 3, 4 буюу 02 дугаар сарын 16.17.18.19-нд амарч, 02 дугаар сарын 20–ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд 02 дугаар сарын 15-нд 10.00-21.00 цагт ажиллаж, 02 дугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд амраад, 02 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл