8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Гончигсүрэн: Ирж буй нохой жилд ихэр төрсөн хүүхэд өөр хувь заяатай гэж зурхайд буусан

Сэтгүүлч Д.Нэргүй
2018-02-12 08:54:00

 Монгол зурхайн Түвдэнпэлжээлин хийдийн хамба, зурхайч Ж.Гончигсүрэнтэй ярилцлаа. 

-Нэг жилтэй хүн заавал ижилхэн засалтай байна гэсэн ойлголт байхгүй-

-Айлчлан ирж буй шороон нохой жилийн өнгө, ноён нуруу ямар байх нь монгол зурхайн зурлагад хэрхэн буусан байна вэ?

-Юуны өмнө монгол түмний амар мэндийг эрье. Тийн унжлагт хэмээх 17-р жарны шороон нохой жилийн өнгө, төлөв ерөнхийдөө их сайхан бууж байгаа. Жилийн эцэс улирлын сүүлүүдээр салхи шуургатай байх шинжтэй байгаа юм. Монголчууд бидний баримтлах гол зүйл бол цаг тооны бичиг буюу календар юм. Хуучин төвд хэлээр бичиж байсан “Лит” цаг тооны бичгийг нар сарны хиртэлт, өдрийн нарны ургах шингэх, өдрийн буртан буюу мэнгэ суудал, шүтэн барилдлагаанууд энэ бүгдийг тооцон гаргасан байдаг.  Нар сарны явдлаар 27 одыг судалж болдог. Зурхайн ухааныг үсэг төдий гаргах, курс дамжаагаар сурах боломжгүй байдаг. Үүнийг сурахад олон жил ном сударыг харьцуулж олон зүйлийг жишээлж, тооцоолж дээдэс мэргэдийн номыг судлаж байж жоохон юм авч үлддэг.  Монгол зурхайн шинжлэх ухаан ийм нарийн төвөгтэй байдаг гэдгийг онцлон хэлмээр байна. Өнөөгийн нийгэмд ном судар сурч, судлаж байгаа олон олон залуучууд байна. Эдгээр залуучууд энэ салбарт ухаанаа уралдуулна биз ээ.

-Энэ жил  онцгойлон засалтай жилтнүүд юуг анхаарвал зохих вэ? 

-Багш маань нэг зүйлийг надад онцгойлон заасан байдаг.

Тэр нь юу вэ гэхээр, ирэх нохой жилд ихэр төрсөн хүүхэд өөр хувь заяатай гэж. Яагаад гэвэл цагын зөрүүгээр төрдөг учраас өөр өөр хувь заяатай байдаг. Нэг жилтэй хүн заавал ижилхэн засалтай байна гэсэн ойлголт байхгүй. Хувь хүн болгон өөр дээрээ тусгаж авах шаардлаггүй. Яагаад гэвэл хүн болгоны заяа төөрөг өөр байдаг шүү дээ. Хүн болгоны засал өөр байдаг учраас тиймээс тийм жилтэй хүмүүс илүү засалтай гэж хэлэх боломжгүй юм.

Хүн бүр дор бүрээ засал номоо айлтгая, өргөл өргөх хэрэгтэй. Гэхдээ үхэр, хонь, луу болон бар жилтэй хүмүүс анхаарууштай. Тухайлбал үхэр жилтнүүдийн хувьд бага харш жил гарч байгаа. Тухайн жилтнүүд сүлд дорой, эв эеийг эрхэмлэвэл нэн сайн хэмээн зурхайд буусан байх жишээтэй. Харин бар жил нохойтой ивээл ч хийморь дорой, аливаа ажил үйлс саадтай байх тул засал хийлгэх хэрэгтэй.  Өөрөөр хэлбэл дүнсэр буюу гариг эрхсийн нөлөөлөл, харш жил таарч байгаа хүмүүс засал ном хийлгэх шаардлагатай гэсэн үг.  Мөн хий,  огторгуй, уул, мод суудалд суусан хүмүүс алив үйл хийхдээ болгоомжтой хандах хэрэгтэй. Тухайлбал уул суудалд суусан хүн гангар шаазан барьсан тул ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэнэ.

-Зурхайн зурлагад шинийн нэгний өглөө хүн болгон зүг, мөр гаргах тухай тухайлан бичиж буулгасан байдаг. Гэтэл зарим хүмүүс зөвхөн гэрийн эзэн зүг, мөрөө гаргасан байхад тэр гэр бүлийн гишүүдийн зүг, мөр гарсан гэж үзэх тохиолддол ажигллагддаг. Энэ нь зөв үү. Хүн бүр өөр өөрийн зүг мөрөө заавал гарах ёстой юу?

-Зурхайн зурлагад тухайн хүний нас жил,  суудал, махбодийн зохицол бүхий зүг, мөр гаргах тухай бичиж айлтгасан байсан. Тэгэхээр тухайн хүнд л зориулсан зүг, мөр гаргах үйл хэрэг юм. Хүн болгоных өөрийнхөө зүг мөрийг гаргахдаа буянхишгийн зүг рүү гарч, цог хийморийнхоо зүгээс орж ирдэг. Тэгэхээр хүн бүр өөр өөрийнхөө нас жил, суудалд тохирсон зүг, мөрөө гаргаж байх нь зүйтэй. Мөн гэрийн эзэн тухайн айл өрхийн хийморь гэж үзэж гаргаж болно. Үүнийг үгүйсгэх аргагүй. Болж л өгвөл хүн бүр өөр өөрийн зүг, мөрийг биечлэн гаргаж байвал нэн сайн. 

-Хүн бүр дор бүрээ засал номоо айлтгая, өргөл өргөх хэрэгтэй-

-Сар шинийн өмнөхөн зурхайчдын дунд маргаан үүсч цагаан сар хоёр өөр өдөр тохиох зүйл нэлээд ажигллагддаг байсан. Энэ зүйл өнөө жил  ажиглагдахгүй байна. Тэгхэээр энэ жилийн зурхайн зурлага бүгд таарч байна гэсэн үг үү?

-Монголчуудын уламжлалт баяр буюу цагаан сар бол монгол түмэн нас нэмсэний баяр, өндөр, ахмад настай хүмүүсээ хүндэлж очижл золгож, амар мэндийг нь мэддэг, хавартай энх золгосны баяр гээд утга агуулгө төгөлдөр том баяр. Мөн энэ цаг тооллол, од эрхэсийн тооцооллын баяр. Өмнөх жилүүдэд цаг сарын өмнөхөн өөр өөр өдөр цагаан сарыг тэмдэглэх тухай ярьдаг байсан. Энэ нь цаг тоолол нь зөрсөн байсан холбоотой. Харин энэ жилийнх цаг тоолол нь таарч нэг өдөр шинэлээр болж байгаа нь таарч байна.  

-Сүсэгтэн олон шинийн 15-ны дотор засал номоо заавал хийлгэх ёстой байдаг уу?

-Бэлгэ дэмбэрэлийг бодож,  хүн бүр засал номоо хийлгэхийг зорьдог. Жил гарч байгаатай холбоотой хүн бүрийн төрсөн гариг, өдөр, жил сараар зурхайн зурлагууд  өөр, өөрөөр гардаг. Гарч  байгаа жилийг дагаад хүний амьдрал, амь нас, эрүүл мэнд, эд агуурс, хийморь лундаа, ажил үйлс, нас буянд  нөлөөлдөг нөлөөллүүд бий. Тиймээс сайн талаа бид арвижуулж, сөрөг талаа сайн сайхан байлгахын тухайд жилийн засал хийлгэдэг.

Тухайн хүнээс өөрөөс нь их зүйл шалтгаалдаг учир бие сэтгэл, хэлээ амирлангуй байлгаж, алив шалтгааныг тунгааж, найрсаг сайхан аж төрөхийг хичээх хэрэгтэй.  Аливаад уужуу тайван, хүлээцтэй, авах гээхийн ухааанаар хандаж, учир зүйгээ ололцсон харилцан ойлголцол, эв түнжин, эвийг хичээж явбал амар, амгалан аяндаа тогтоно.

-Монголчууд ирэх нохой жилдээ анхаарвал зохилтой вэ?

-Морилон ирж буй жил бид гол нь эв эеэ хичээх хэрэгтэй байна.Гаднаас шалтгаалах зүйл гайгүй, харин дотроос шалтгаалах зүйлүүдээ анхаарах хэрэгтэй юм. Онцгойлон анхаарах засалтай жилүүдийн хувьд жил бүр өөр гардаг. Жил орж буй бүх хүн ижил байдаггүй. Ихэр төрсөн хүн ч төөрөг тавилан нь өөр байдаг гэж миний багш заасан учраас би бүх хүн адил байх ёсгүй гэж үздэг. Тухайлбал, жилийн 365 хоног өөр юм. 12 жил ч өөр байна. Түүнчлэн есөн мэнгэ ч, суудал ч өөр байна. Тэгэхээр тухайн хүн өөрөө анхаарах хэрэгтэй. Хувь хүн өөрийнхөө дотоод сэтгэлд анхаарч чадвал бүх юм сайхан болно.

-Монгол түмэндээ хандаж ерөөлийн өргөл өргөнө үү?

-Ирж буй нохой жилдээ монголчууд бие болон сэтгэлийн үйлийг чанад даган мөрдөж, хүн бүр дор бүрээ сайн үйлийг эрхэмлэж яваарай гэж хэлмээр байна. Аливаа зүйл эв эетэй хандаж, эв эвийг эрхэмлэж,  өтгөөсөө түиж, үх хойчоо асран тэтгэж, айл хотлоороо амар амгалан сар шинийнээ угтах болтугай.  

-Ярилцсанд баярлалаа. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment