8o
Улаанбаатар хот
mobile menu

МАХН-ын удирдлагууд Их чуулгантай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

2018-02-12 09:00:11

11.00

  • НИТХ-ын дарга нийслэл, дүүргийн газрын албадад үүрэг чиглэл өгч, уулзана. ''Хангарди'' ордны 14 давхарт уулзалт болно. НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор өнгөрсөн сард 'Газрын Харилцаа' Олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Энэ ажлын хүрээнд иргэдээс 500 гаруй өргөдөл гомдол ирсний 70 хувь нь газрын албаны удирдлага, зохион байгуулалт, ажилтнуудын ёс зүй, хүнд сурталтай холбоотой байжээ. 

11.30

  • ''Зууны мэдээ'' сонины Үндэсний мэдээллийн төвд МАХН-ын удирдлагууд Их чуулгантай холбоотой цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
     
  • МYЭХ-ны тэргүүн дээд шагнал болох ''Хөдөлмөрийн хүний төлөө'' шагнал гардуулах ёслол МYЭХ-ны хурлын танхимд болно. 

12.00

  • MN мэдээллийн төвд импортын автомашины бичиг баримт олголтын асуудлаар ''Эко автомашин импортлогчдын холбоо''-ноос хэвлэлийн бага хурал зарлажээ.
     
  • Цус сэлбэлт судлалын үндэсний төвд “Сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх хэвлэл мэдээллийн кампанит ажил”-ын нээлтийн үйл ажиллагаа болно. 
     
  • Тарвалин хийдийн нэрэмжит сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан Бөхийн өргөөнд болно. 

14.00

  • ''Хүрхрээ үндэсний лиг''-ийн аварга ''Эрчим'' клуб Азийн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний урьдчилсан шатны тоглолтод БНАСАУ-ын ''Хуапул'' багтай өрсөлдөх гэж байна. Тоглолт Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнд болно.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл