8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Загджав сайд та шатахууны үнэ нэмэгдэхгүй гэж худал хэлсэндээ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭ

2018-02-12 09:08:00

Шатахуун импортлогч компаниуд АИ 92, АИ 80 шатахуун, дезиль түлшний зохиомол хомсдол үүсгэж хэрэглэгчдийн уур, бухимдлыг барсан цаг саяхан. Тэд шатахууны онцгой албан татварын нэмэгдлийг эсэргүүцэн Засгийн газрын эсрэг хоёр долоо хоногийн туршид бойкот хийсний эцэст ялалт байгуулсан. Тодруулбал, шатахууны хомсдолд өртөж үнэтэй бензин хүчээр авч байсан иргэдийн бухимдлыг намжаахын тулд Засгийн газраас АИ 80, АИ 92 шатахууны албан татварыг тэглэсэн. Ингэснээр дээрх хоёр төрлийн шатахууны үнийг нэмэхгүй байх тохиролцоонд Засгийн газар болон нефть импортлогч компаниуд хүрсэн. Гэтэл шатахуун импортлогчид уг тохиролцооноосоо буцаж өнгөрсөн баасан гаригт АИ 92, АИ 80 шатахууны үнийг нэмлээ.

Өнөөдрийн байдлаар

МТ

АИ 92-1660

Петровис

АИ 92-1750

ТЭС

АИ 92-1740

Сод Монгол

АИ 92-1660 төгрөгөөр худалдаж байна. Харин АИ 80 шатахууны үнийг үнийн самбар дээр тэглэсэн байна. Энэ нь удахгүй үнийг нь өөрчилж тавина гэсэн үг билээ. Ямартай ч олонх хэрэглэгчдийн хэрэглэдэг АИ 92 шатахууны үнэ 30-100 төгрөгөөр нэмэгдсэн байна.

Иргэдийг Цагаан сарын бэлтгэл гэж мунгинах зуурт "даварсан" шатахууны импортлогчид аль хэдийн ард түмний хэрэглэдэг бензиний үнийг нэмж орхижээ. Тэд өмнө нь хэнээс ч асуухгүйгээр ямар ч зөвшөөрөлгүйгээр АИ 95 шатахууны үнийг 300 төгрөгөөр нэмсэн. Засгийн газраас тэдний уг шийдвэрийг дуугүй хүлээн зөвшөөрөөд нэмүүлсэн. Гэтэл гар бариад бугуй барьж дахин даврав.

Уул, уурхайн сайд, Үнийн зөвлөлийн тэргүүн Д.Загджав 2018 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр манай сайтад өгсөн ярилцлагадаа  Нефть импортлогчдоос шатахууны онцгой албан татвар гэж 68 тэрбум төгрөгийг авахаар төлөвлөөд байсан юм. Үүнийг нь Засгийн газар тэглэсэн. Тэгэхээр АИ 92, АИ 80 шатахууны үнэ нэмэгдэхээргүй болж байна. Нефть импортлогч комданиудын захиралтай ярьсан. Тэд “Шатахуунаа хэвийн олгоно. Өнөөдрөөс эхлээд Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлнэ” гэж хэлсэн.

Гэтэл Д.Загджав сайдыг ингэж хэлээд хоёр долоо хоносон уу, үгүй юу шатахуун импортлогчид бензинийн үнээ нэмчихлээ. Ёстой нөгөө эргэж хараад нуруунд хутга зооно гэдэг нь энэ байх. Тэгэхээр шатахууны үнийг нэмэх асуудлыг шийдчихлээ цаашид ийм алдаа гаргахгүй гэж хэлж, ярьж явсан Үний зөвлөлийн дарга өнөөдрийн үүсээд буй нөхцөл байдалд тайлбар хийнэ үү.

Бүтэн хоёр долоо хоногийн хугацаанд шантааж хийсний эцэст татварын нэмэгдлээ тэглүүлчихээд ийм үйлдэл гаргах нь хэр зохистой вэ. Ер нь шатахуун импортлогч компаниудад хэн хариуцлага тооцох вэ. Тэдний дуртай цагтаа үнээ нэмдэг энэ үйл ажиллагааг хэн хазаарлах вэ. Шатахуун импортлогч компаниудын дэгдээсэн өнгөрсөн удаагийн бужигнааны үр дүнд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Тэдний АИ 95 шатахууны үнээ нэмж бусад бензинд зохиомол хомсдол бий болгосноос болж бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Энэ хариуцлагыг хэн хүлээх вэ. Тэдний тарьсан хор уршиг арилаагүй байхад Цагаан сарын өмнө шатахууны өргөнөөр хэрэглэдэг шатахууны үнийг нэмсэн нь мөн л барааны үнэ хөөрөгдөх аюулд оруулж байна.

Т.Хулан

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Нямаа
Хувь хүмүүс бензин оруулж зарвал үнэ бууна гааль татвар авахгүй маш ашигтай наймаа аз таарвал төр тэр бум төгрөгөөр танийг дэмжинэ
2018/02/15 66.181.161.38
Zochin
Orosiin 100 stands iig oruulaad ireech naaduuliig chini yaj dawarahiig hariya . Erunhii said ni shathuun importlogch nartai holbootoi uym vishyy.
2018/02/12 66.181.161.6
Цнд
Уучлаарай Эрхэм сайд минь. Хөдөө орон нутгаар сонирхолтой үйл явц өрнөсөөр л. Бид хэд нэг тиймэрхүү л ... Уучлаарай. Уучлаарай уучлаарай. Сайд минь. Сахиусандаа болгоож хайрламуй
2018/02/12 66.181.160.6
БИД ХУДАЛЧ ТӨР ЗАСАГТАЙ БАЙМААРГҮЙ БНА.
СОНГУУЛИАР АРД ТҮМНЭЭ ХУУРЧ ТӨРИЙН СЭНТИЙД ЗАЛАРЧИХААД МАН-ЫН ХУДАЛЧ ГИШҮҮД МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙГ ХУДЛАА ХЭЛЖ АВСНЫХАА ТӨЛӨӨ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ӨМНӨ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ.
2018/02/12 202.9.44.66
иргэн
Бензингүй бол амьд явах боломж алга
2018/02/12 202.5.196.42