8o
Улаанбаатар хот
mobile menu

Орон байрны хулгайчдыг үйлдэл дээр нь барьжээ

2018-02-12 09:24:00

Цагдаа нар орон байрны хулгайн гэмт хэрэг үйлддэг этгээдүүдийг баривчилчилжээ. Хэрэгт холбогдсон Г, У, М нар нь Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас 2018 оны хоёрдугаар сарын 6-н хүртэл гэр хорооллын гудамжаар өдрийн цагаар явж, хулгай хийдэг болохыг нь шалгалтын явцад тогтоожээ.

Гэмт этгээдүүд нь 17-21 настай, эзэнгүй айлуудыг судлан, байшингийн вакум цонхийг түлхэн орох болон Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, цахилгаан бараа, гар утас, мөнгөн аяга, монетон эдлэл зэрэг эд зүйлсийг тонох зэрэг нийт 37 удаагийн үйлдэлтэй.Тэднийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл