8o
Улаанбаатар хот
mobile menu

Олимпийн хотхоноос 160 км зайд газар хөдөлжээ

2018-02-12 10:41:00

Өвлийн олимп явагдаж буй Пёнчан хотоос холгүй 4.6 баллын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Олимпийн бүх оролцогчдын гар утсанд энэ талаар мессеж илгээж мэдээлсэн гэнэ. Мессеж нь солонгос хэл дээр байсан учир олон хүн анзааралгүй өнгөрчээ. Олимп зохион байгуулах хорооны гишүүн Сон Баик Югаас энэ талаар тодруулахад “Тийм явдал болсон нь үнэн. Энэ асуудлыг өнөө өглөөний шуурхайгаар авч хэлэлцсэн. Спортын барилга байгууламжууд газар хөдлөлийн идэвхитэй бүсэд байрлах учир эрсдлийг тооцож, 7 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй байхаар барьсан” гэсэн хариултыг өгсөн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл