8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Сумъяабазар: "Оюу толгой " компанид татварын акт тавигдах нөхцлүүд оны өмнө яригдаад явж байсан

2018-02-12 11:38:00

Уул уурхайн яамнаас яг одоо цаг үеийн асуудлаар мэдэээлэл хийж байна. Энэ сарын 5-ны өдрийн байдлаар ердийн хэрэглээний 38 хоногийн газрын тосны нөөцтэй байна. УУХҮЯ өнгөрсөн онд  45.1 сая тонн нүүрс, 1.3 сая зэсийн баяжмал олборлосон байна. Уул уурхайн салбар аж үйлдвэр дотроо 86 хувийг эзэлж байгаа юм. Нүүрсний олборлолт өсссөн байна. Харин он гарсаар улсын төсөвт 19.2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Уул уурхайн салбарын хууль, эрхзүйн орчныг сайжруулахаар ажиллаж байгаа аж. Зарим хуулиудын давхардалтыг арилгаснаар гадаадын хөрөнгө оруулагч нарын итгэлийг сэргээх эерэг нөхцөл үүснэ гэж үзэж байгааг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар болон холбогдох албаны хүмүүс мэдээлж байна.  

Сэтгүүлчдийн асуусан асуултад ийн хариуллаа.

АМГТГ-ын орлогч дарга Л.Раднаасүрэн: Компаниуд шатахууны үнээ нэмнэ гэдгээ бидэнд мэдэгдсэн 

-Шатахууны онцгой албан татварыг тэглэсэн байхад  АИ-92, А-80 автобензины үнэ нэмэгдсэн байна. Үүнд тайлбар өгнө үү? 

-Огцом үнийн савлагаа үүсэхээс сэргийлж шатахуун импортлогчид шатахууны үнээ 20-30 төгрөгөөр нэмсэн. Компаниуд тухайн үедээ энэ талаар мэдэгдсэн. Шатахууны татварыг тэглэснээр төсвөөс 60 тэрбум төгрөг дутаж байгаа. Тэтгэвэр нэмэхэд Засгийн газраас энэ хэмжээний мөнгө төсвөөс гаргасан. Өнгөрсөн оноос хойш газрын тосны үнэ тасралтгүй өсөж ирлээ. Одоо аажмаар буурч байна. Мөн ам.долларын ханш төгрөгийн эсрэг сулрах чиг хандлага ажиглагдаж байна. Цаашид жижиглэн борлуулах үнийг тогтвортой барих бодлогыг төрөөс барина. 

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: Роснефть компанитай уулзахад бидэнд эерэг хандлага гарах байх 

-Роснефть компанитай уулзаж шатахууны үнийн асуудлуудаа ярьсан уу?

-Роснефть компанитай уулзахад бидэнд эерэг хандлага гарах байх. Шийдвэр гаргах түвшний уулзалтууд явагдсаны дараа тоо баримт хэлэх хэрэгтэй байх. 

-"Оюу толгой" компани ногдол ашиг хуваарилж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

"Оюу толгой" компани 66 хувь дээр ногдол ашиг хуваарилж байгаа гэж ойлгосон. Үлдсэн 34 хувь хэзээ ногдол ашигаа авах вэ. Ногдол ашигаа авахын тулд бид өгөөжөө нэмэгдүүлэх, хүүгийн зардлыг бууруулах тал дээр санал солилцоод, бодлогын түвшинд ойлголцоод явж байгаа. 

-"Оюу толгой" компанид татварын акт тавьсан асуудал дээр ямар байр суурьтай байна вэ? 

-"Оюу толгой " компанид татварын акт тавигдах нөхцлүүд оны өмнө яригдаад явж байсан. Мэдээж Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа бол татвараа төлөх л ёстой.  

Д.Болор 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
MONGOL ARD
Далдаак мантуугийн ах махан толгой эргүү сумьяабазар уул уурхайн салбарыг авч явж чадахгүй байна. Огцруулах хангалттай үндэслэл гарч ирсэн. Бензиний үнийг зохицуулж чадаагүй, тэрнээс шалтгаалж өргөн х
2018/02/12 202.131.243.162
aaa
iim hogiin said gej yu bsiin, 120 togrogoor nemegdcheed bgaan bishuu, naad benzin chini
2018/02/12 203.91.115.41
НЭГИЙГ БОДОЖ ЭХ НУТАГ АРД ТҮМНЭЭ ХАМГААЛАХ ЦАГ БОЛСОН ШҮҮ.
ОДОО НААД ОЮУТОЛГОЙН УДИРДЛАГА ЧИНЬ МОНГОЛ УЛСААС БОСГОСОН ХӨРӨНГӨӨРӨӨ МОНГОЛ УЛСЫН АРД ТҮМНИЙГ ГАЗАР НУТАГ ЮУТАЙ ХИЙТЭЙ НЬ ХУДАЛДАН АВЧ МОНГОЛЧУУДЫГ БООЛ БОЛГОХ НЬ БНА ШҮҮ МОНГОЛЧУУД АА.
2018/02/12 202.9.44.66
ТАТВАРАА ТӨЛДӨГГҮЙ ЮМ БОЛ ГЭРЭЭГЭЭ ЗОГСОО
АШИГТ МАЛТМАЛАА АШИГЛУУЛЖ ДУУСТАЛ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХГҮЙ БИЗ ДЭЭ ХУУЛИА БАРИАД ШААРДЛАГАА ТАВЬ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ БИЕЛҮҮЛЭХГҮЙ БОЛ УЛСААСАА ХӨӨЖ ГАРГА ӨӨР ЗАМ БАЙХГҮЙ.
2018/02/12 202.9.44.88
ТАТВАРАА ХУУЛИЙН ДАГУУ АВДГААРАА АВАХЫГ ШААРДАЖ БНА.
АШИГТ МАЛТМАЛЫНХАА ТАТВАР ДЭЭР ТУУШТАЙ БАЙГААЧЭЭ ХУУЛЬ ГЭЖ БАЙДАГ Л ЮМ БОЛ ТЭРНИЙГЭЭ ДАГАЛДАА ХЭН НЭГЭНД БЯЛДУУЧЛААД Ч БАЙГАА ЮМ ШИГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛЛӨӨ Л ГЭНЭ ХИЧНЭЭН ЖИЛ ЧӨЛӨӨЛДӨГ ЮМ АВЧ ДУУСТАЛ УУ.
2018/02/12 202.9.44.88