Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн 63 настай эмэгтэй Б-г гэртээ ганцаараа байх үед гэрт нь орж дээрэмдсэн ноцтой хэрэг гарчээ. Хохирогчийн гэрт 160 орчим см өндөртэй эрэгтэй хүн орж ирэн зодож, чихэнд нь зүүсэн байсан хос ээмгийг чихийг нь сэт татан авчээ. Тус этгээдийг цагдаагийн байгууллага шуурхай ажиллан баривчилсан байна.