8o
Улаанбаатар хот
mobile menu

Мөсөнд авиралтын тамирчид олон улсаас анх удаагаа медаль хүртэв

2018-02-12 14:16:00

БНСУ-ын Чонсонг хотод мөсөнд авиралтын Дэлхийн цом, Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас долоон тамирчин өрсөлдсөнөөс Н.Хэрлэн мөнгө, Д.Энхбаатар хүрэл медаль хүртлээ. Тус тэмцээнд 18 орны 100 гаруй тамирчин өрсөлдөж байна. Манай баг тамирчид үргэлжлүүлэн Дэлхийн цомд өрсөлдөх аж. Сонирхуулахад мөсөнд авиралтын спорт нь 2022 оны өвлийн олимпийн наадмын хөтөлбөрт орж байгаа бөгөөд энэ спортын төрлөөр Монголын тамирчид медаль хүртэх боломж ойрхон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл